loader
Тайваньд Монголын 460 орчим иргэн амьдарч байна

Тайваньд Монголын 460 орчим иргэн амьдарч байна

АНУ-ын Конгрессын тэргүүн мягмар гарагийн орой Тайваньд айлчилсан нь дэлхий нийтэд халуун сэдэв болж байна. Олон улсын нөхцөл байдал хурцадмал байгаа үед Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраас Тайваньд ажиллаж амьдарч сурч байгаа монгол иргэдийг яаралтай бүртгэх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Тайваньд Монголын 460 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оршин сууж буйн дийлэнх нь их дээд сургуульд суралцаж буй оюутнууд байна.

ГХЯ-ны зүгээс Тайбэй дахь төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэй тогтмол холбоотой байгаа бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, журмын дагуу ажиллахаа мэдэгдлээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Алматыг зорьсон Монголын шигшээ багийн 10 тамирчны 9 нь медаль хүртэн эх орондоо буцахаар боллоо.

Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн буюу Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод болж өчигдөр дууслаа.Тэмцээний сүүлийн өдөр 65 кг жинд Т.Тулга алт, 74 кг жинд Б.Бямба

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар доорх 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.1. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг

Зөвшөөрөлгүй, хуучирсан самбаруудыг буулгаж, зүг чигийн мэдээлэлтэй самбарыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй ба