loader
БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ 3200 БАГШ, 1300 СУРАГЧ ХАМРАГДАВ

БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ 3200 БАГШ, 1300 СУРАГЧ ХАМРАГДАВ

Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний үндэсний хөтөлбөрийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааг дүгнэх хэлэлцүүлэг өнөөдөр болж, Боловсрол, шинжлэх ухааны сайд оролцлоо.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дэргэд Гадаад хэлний төвийг үүсгэн байгуулж, англи хэлний багш нарыг оношлох, багш нарын зуны сургалт, сургагч багш бэлтгэх түргэвчилсэн хөтөлбөр, зөвлөх сурагч болон Welcome хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэв. Тодруулбал,  

-Сургагч багш бэлтгэх эрчимжүүлсэн хөтөлбөр: Улаанбаатар дахь Бритиш сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 10 багшийг англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулах, заах арга зүйг хөгжүүлэх, сургагч багш бэлтгэх нэг сарын эрчимжүүлсэн сургалтад хамруулав.

-Оношлох, үнэлэх судалгаа: Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын түвшинг оношлох, үнэлэх судалгааг зохион байгууллаа.

-Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалт: ЕБС-ийн англи хэлний багш нарт зориулсан сургалт 18 аймаг, 3 дүүрэгт зохион байгуулагдаж, 42 сургагч багш сургалтыг удирдан 500 багш суралцаж сертификат авав.   

-“Welcome” хөтөлбөр: ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан тус хөтөлбөрт нийт 9 дүүргийн 4 сургууль, 18 аймгийн 16 сургуулийн сурагчид хамрагдав.

-“Англи хэлний зөвлөгч сурагч” хөтөлбөр: Нийт 9 дүүргийн 15 сургууль, 18 аймгийн 35 сургуулийн сурагчид хамрагдав.

-“EXCEL” хөтөлбөр: Англи хэлний институтын багшийн мэргэжил дээшлүүлэх нэг жилийн эрчимжүүлсэн сургалттай 7 “EXCEL” хөтөлбөр хэрэгжиж байна.

-Багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр: 150 багшийг сургагч багш бэлтгэх, 90 багшийг мэргэжлийн ур чадвар ахиулах сургалтад хамруулна.

Бүх нийтийн англи хэлний боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй дээрх үйл ажиллагаанд энэ онд 3200-аад багш, 1300 сурагч хамрагдаад байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлж, багш нар, сурагчдыг чадавхжуулах, хөгжүүлэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХҮНД БАЙДАЛД ОРЖ БАЙНА

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн тайлбарласнаар энэ жилийн гүйцэтгэлээр тус салбар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа юм байна. Үүнээс болоод цахилгаан станцууд засвар шинэчл

Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дөрөв дэх өдөр 59 гэрчийг дууджээ

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох ба

Г.Даваадалай "Харш" хамтлагийн дууг шинэчлэн дуулжээ

“The Voice Of Mongolia” шоуны гурав дахь улирлын ялагчаар “Хурд”-ын Д.Отгонбаярын багийн оролцогч Г.Даваадалай тодорсон. Тэрбээр өнөөдөр /2022.12.27/ "Харш" хамтлагийн дуулсан "Чамдаа зориулъя" хэмээх