loader
Монголын “Трио” кино Варшавын фестивальд оролцохоор сонгогджээ

Монголын “Трио” кино Варшавын фестивальд оролцохоор сонгогджээ

Монголын уран бүтээлчдийн “Трио” кино Варшавын олон улсын кино наадам оролцохоор сонгогджээ. Энэ оны 10 дугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын кино наадам нь чансаагаар дэлхийн киноны А зэрэглэлд тооцогддог төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор ордог байна.

“Трио” кино Варшавын олон улсын кино наадамд танилцуулахаар сонгогдсон Монголын хамгийн анхны уран бүтээл болж байгаа төдийгүй дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр өрсөлдөхөөр шалгарч, уг киноны найруулагч Д.Баттөмөрийг Варшавын олон улсын кино наадам албан ёсоор урьсан юм.

Үүнээс гадна тус бүтээл ирэх 10 дугаар сард АНУ-д болох "Palm springs international down syndrome film festival"-ийн International spotlight film selection-д оролцохоор шалгарч, 10 дугаар сарын 8-нд энэхүү олон улсын наадмын дэлгэцнээ гарахаар сонгогджээ.


“Трио” кино нь Монголын ахуй соёл, байгалийн сайхан, монголчуудын амьдралыг хүмүүсийн харилцаагаар хүчтэй харуулснаар Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах үүргийг нэг талаар хүлээж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Уг кино нь дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилготой уран бүтээл юм гэдгийг онцолж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлав

Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан урд шөнө 00.00 цагаас энэ сарын 25-ны 18.00 цагийн хооронд Олимпын гүүрнээс Махатма Гандигийн түр зам хүртэл асф

МАРГААШНААС ДАРААХ БАЙРЛАЛД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төв магистраль шугам, дулааны тоноглолд засвар үйлчилгээ хийнэ. Хаалт арматур солих, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нягтын шахалт,

Байцаагч болон үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнуудтай холбоотой гомдлыг нарийн шалгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа.