loader
Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хүлээн авав

Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хүлээн авав

Азийн хөгжлийн банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хүлээн авах нээлтийн ажиллагаа өнөөдөр болов.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Алтай сумын Засаг дарга Д.Эрдэнэжаргал, албаны зочид төлөөлөгч болон сумын төвийн ард иргэд оролцлоо.

Төсөл хэрэгжсэнээр, төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Монгол Улсын хамгийн сүүлийн сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийг нарны шавхагдашгүй эрчим хүчийг ашигласан сэргээгдэх эрчим хүчээр, цэнэг хураагуурын системийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологид тулгуурлан чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш тасралтгүй хангах боломжтой бүрдлээ.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”, сумын төвийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх барилга угсралтын ажлуудыг эхлүүлж байна.


Эх сурвалж: ЭХЯ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын байнгын болон дэд хороодын энэ долоо хоногт хэлэлцэх асуудал

УИХ-ын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоногт /2022.10.10-10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Шинээр орж ирсэн автобуснууд 42 чиглэлд үйлчилгээнд явж байна

Шинээр орж ирсэн автобуснууд 42 чиглэлд үйлчилгээнд явж байна

ТОЙМ: Эхний арван сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна

Соёлын өвийн үндэсний төвийн байранд