loader
“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна

Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Молдогазиев Айбек Бейшеевичийг өнөөдөр /2026.03.24/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Г.Ганболд элчин сайдыг шинээр томилогдсонд баяр хүргээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны тухай санал солилцох гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол, Киргизийн хамтын ажиллагааг хөгжүүлэх олон боломж нээлттэй байгаа бөгөөд энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход өнөөдрийн уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ. Монгол Улс дундад азийн чиглэлүүдэд зорчигч тээврийн нислэгүүд нээх, тухайн бүс нутагт худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлж тэр дундаа БНКУ-ын чиглэлд тогтмол нислэгийг шинээр сэргээхээр үндэсний агаарын тээвэрлэгчид  ажиллаж байгаа бөгөөд гагцхүү зорчигч урсгал бага байгаа асуудлыг хоёр талаас анхаарч нислэг сэргээх агаарын тээвэрлэгчид дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шаардлагатай хэмээн үзэж буй.  Иймд Монгол Улсын агаарын тээвэрлэгчийг Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улс, Катар Улс, Гүрж Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Туркменистан Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс болон Европын улс орнууд руу Киргиз Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит нислэг үйлдэх боломжийг судалж үзэхийг хүссэн байна. Хариуд нь Элчин сайд Молдогазиев Айбек Бейшеевич хэлэхдээ Хоёр улсын хооронд хийгдэж байгаа автотээвэрт одоогоор тулгамдаж байгаа асуудал байхгүй бөгөөд тээвэрлэлт цаашид улам өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Бүгд Найрамдах Киргиз Улсыг “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт нэгдэн оруулах асуудлыг эрчимжүүлэхийг хүслээ.

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт Киргиз Улсыг нэгдэн оруулах асуудлыг монголын тал дэмжиж 2025 оны 5-р хуралдаанд хэлэлцүүлсэн боловч Оросын тал хэлэлцэхээс татгалзан дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлуулаад байсан юм. Энэ удаагийн ээлжит 6-р хуралдааныг Оросын тал Санкт-Петербург хотод 2026 оны 4 дүгээр сарын эхний 7 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд монголын талын төлөөллийг Зам, тээврийн сайд ахлан оролцохоор төлөвлөж бэлтгэлээ ханган ажиллаж байгааг дуулгалаа.

                                                                                                                                                                  Эх сурвалж: Зам, тээврийн яам

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно

"MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ.Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл

Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

Нисэх онгоц бүтээсэн цагаасаа эхлэн хүн төрөлхтөн шувуу шиг хурдан, хөнгөн, уян хатан нисдэг биет зохион бүтээх мөрөөдөлтэй болсон юм.Энэ мөрөөдөлд хүрэхэд ойрхон болсныг өчигдөр АНУ-ын Стэнфордын их

Газрын тосны үнэ баррель нь 110 доллар давжээ

Иранд байрлах байгалийн хийн томоохон байгууламж агаарын цохилтод өртсөн гэх мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ баррель нь 110 ам.доллар давлаа. Брент маркын нефтийн үнэ өнөөдөр өглөө (2026.03.19) Азийн арилжаанд 112 ам.долларт хүрсэн бөгөөд дараа нь бага зэрэг буурсан байна.