loader
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад нээлттэй гэв

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад нээлттэй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзлаа.

Уулзалтын эхэнд тэрбээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улс энэхүү хүндэт үүргийг нэр төртэй гүйцэтгэхийн тулд Төрийн тэргүүний хувьд манлайлан ажиллана гэлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио хэлэв.

Дэлхийн улс орнуудын нийтлэг сорилт болсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудыг урагшлуулах  чиглэлээр дэлхийн улс орнуудтай бүх талаар хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэлэв.

Цаашлаад Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайлбал, Монгол Улсын өмнөд хэсгийн газар нутгийг ойжуулж, элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндсэн хуулийн өөрчлөлтийг цэцээр хянан хэлэлцэх зааг хязгаарыг боловсронгуй болгох ёстой

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр:Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,Олон улсын хурцадм

Н.Учрал: Цахим гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагч

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна

Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3