loader
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг 2 сая төгрөг болгов

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг 2 сая төгрөг болгов

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж 2 асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргалаа.

Тухайлбал, оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох  тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн хоёр асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудлын хүрээнд:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоолоо.

Тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь 2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг, 2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг, 2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг, 2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тогтоож байсан.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эмээлт дэх 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжиллээ

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл хийж, Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцыг танилцууллаа.

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ.

2023 оны төсөвт хүүхдийн 100,000 төгрөгийг архи, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох чиглэл тусгажээ

УИХ-ын чуулганаар 2023 оны улсын төсвийг ид хэлэлцэж байна. Хуулиараа тухайн оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор дараа жилийн улсын төсвийг батлах учиртай.