loader
ЗАСГИЙН ГАЗАР: Аи-92 шатахууны гаалийн албан татварыг тэгэлсэн хугацааг сунгав

ЗАСГИЙН ГАЗАР: Аи-92 шатахууны гаалийн албан татварыг тэгэлсэн хугацааг сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Ерөнхий сайд зарим үүрэг даалгаврыг холбогдох сайд, албаны хүмүүст өглөө. Тодруулбал, Улаанбаатар-дарханы чиглэлийн автозамын бүтээн байгуулалт болон Зүүнбаян болон Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслийн ажлын явц удааширч буйг тэмдэглэн хэлж, алдагдсан боломжийн өртөгийг тооцон АТГ-т албан тушаалтнуудын ашиг, сонирхолын зөрчилтэй байсан эсэхийг хянан шалгахыг даалгалаа.

Мөн Төрийн хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийх хүсэлтийг Үндэсний аудитын газарт хүргүүлэх талаар Засгийн газрын ХЭГ-т үүрэг өгөв.


Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Сингапур улсад 11 жилийн дараа хийсэн айлчлалын үр дүн болон тус айлчлалтай холбоотой авч хэрэгжүүлэх төлөвлөөг баталлаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аи-92 автобензинийн Гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгав. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МУЭ-ийн гишүүн, зураач Ё.Бадарч: Зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж байна

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ойгоор тухайн үед аймгийн Засаг дарга байсан Р.Эрдэнэцогт нартай ярилцаад Төмөртэйн уурхайгаас санхүүжилт авч барихаар болсон. Сүхбаатарын хөшөөг барья гэсэн санал хүртэл гарсан юм билээ. Тэгээд зураач урчуудтай уулзаад, надтай уулзаад, төр улсаа бодсон ч гэсэн Монгол төрийн тухай асуудал их хөндөгдөж, энд тэнд хөшөө дурсгал байгуулах яригдаж байсан болохоор би энэ ажлыг хариуцан авч байсан. Тендер зарлагдаж байгаагүй. Дорнод монголын хүн чулууг хамгаалах, урлагийн бүтээлд шингээх олон ажилд гар бие оролцож байсан болохоор Алунгоо эхийн хөрөг хөшөөний зураг төслийг гаргасан юм.

Нуранги дотор төрж, өнчирсөн охиныг авга ах нь үрчилж авахаар болжээ

Турк-Сирийг хамарсан газар хөдлөлтийн улмаас нурангин дор төрсөн Аяаг дэлхий даяар хэдэн мянган хүн үрчилж авах хүсэлт илгээсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.Сануулахад, долоо хоногийн өмнөх даваа га

"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"

"Эрдэнэс Монгол" нэгдлийн доорх "Чингис хаан үндэсний баялгийн сан" компанийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн тус сангийн хөрөнгийн удирдлагын чиглэлээр дараах мэдээллийг өглөө.