loader
Мэрилин Монрогийн хувцсыг өмссөнийг даашинзыг урласан загвар зохион бүтээгч шүүмжилжээ

Мэрилин Монрогийн хувцсыг өмссөнийг даашинзыг урласан загвар зохион бүтээгч шүүмжилжээ

Дэлхийн оддын хамгийн том загварын ёслолын үйл ажиллагаа болох Мет Гала наадамд Ким Кардашиан домогт жүжигчин Мэрилин Монрогийн хувцсыг өмссөнийг энэхүү даашинзыг урласан загвар зохион бүтээгч шүүмжилжээ.

Алдарт загвар зохион бүтээгч Боб Макки Ким Кардашианы үйлдлийг "маш том алдаа" хэмээн тодорхойлов. Боб Макки карьерынхаа эхэн үед Монрогийн гоёлын даашинзыг урлаж байжээ.

Ким Кардашиан энэ жилийн Мет Галад Мэрилин Монрогийн алдарт "Ноён Ерөнхийлөгч” хэмээх нэрээр алдаршсан /ерөнхийлөгчид хандан төрсөн өдрийн дуу дуулахдаа өмсөж байсан учир ийн нэрлэжээ/ даашинзыг өмссөнд Боб Макки өөрийн байр сууриа илэрхийлж "Би үүнийг том алдаа гэж тодорхойлно. Мэрилин бол “бурхан” байсан. Галзуу хэр нь гэгээн дарь эх.  Тэр зүгээр л гайхалтай нэгэн байсан. Энэ даашинзыг би зөвхөн түүнд зориулж урласан. Өөрөөр хэлбэл түүнээс өөр хэн ч энэ даашинзаар гангарах ёсгүй юм” гэжээ.  

Мэдээж тэр загварын мэргэжилтэн учир хувцас загварын ач холбогдлын талаар мэдлэгтэй нэгэн. Тэрээр карьерийнхаа эхэнд Академийн шагналт дизайнер Жан Луисын туслахаар ажиллаж байхдаа энэхүү даашинзын ноорог зургийг гаргаж байжээ.

Макки энэ оны эхээр "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Монрог хаана өмсөхийг мэдэхгүй ч уг нооргоо зурахдаа дөнгөж 21 настай байсан гэжээ.

Энэ сарын 2-нд Кардашиан Метрополитен музейн шатаар алхахдаа 60 жилийн настай даашинзыг өмссөн байсан нь Мет Галагийн нэг онцлох сэдэв болсон юм. Тэрээр өнгөрсөн жилийн Мет Галад оролцсоныхоо дараагаар хувцасныхаа санааг олсон тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьж байв.

Эх сурвалж: Today

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс  242 хүүхэд аж

Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон могойд хатгуулсан хүүхдийн тоо харьцангуй их байгаа тухай ГССҮТ-ийн мэдээлэв.2022 оны эхний хагас жилийн байдлаар тус төвийн яаралтай түргэн тусламжийн тасаг

Улсын цол 100-299, аймгийнх 10-49, сумынх 1-4 сая төгрөг гэлээ

Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Үндэсний бөх дэх ёс зүй, авлигын асуудлууд” гэх шударга байдлын судалгааг 2019 онд хийжээ. Уг судалгаанд үндэсний

НӨАТ-ын буцаан олголтыг 1-р сарын 28-наас шилжүүлнэ

Татварын ерөнхий газар 2022 оны НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас шилжүүлж эхлэхээр ажиллаж байна.Тус газраас 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татварууд