loader
Боомтоор нүүрсний 1300 гаруй автомашин хоосон гаргасан гэх хүмүүсийг цагдан хорив

Боомтоор нүүрсний 1300 гаруй автомашин хоосон гаргасан гэх хүмүүсийг цагдан хорив

Нийслэлийн прокурорын газраас  “Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай  Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал  ажилтай Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй  Ши Шао Хуа  нарыг  яллагдагчаар 1  /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах  тухай саналыг шүүхэд ирүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр саналыг хэлэлцээд Д.Дагвадорж, Г.Мөнхдөл , Ши Шао Хуа нарыг  1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.  Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан /  Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт,  байгаа  бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана / гэснийг   үндэслэсэн байна.

  • Д.Дагвадоржийг  Монгол Улсын хилээр  2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33,тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,624 удаагийн давтамжтайгаар хилээр  гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд,
  • Г.Мөнхдөлийг 1,242 том оврын ачааны автомашиныг 4,433 удаагийн давтамжтай  “Гашуунсухайт” ын хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд,  
  • Ши Шао Хуаг  185 том оврын ачааны автомашиныг 482 удаагийн давтамжтай Гашуунсухайтын боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны  улмаас улсад  их хэмжээний хохирол  учруулсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь  заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Яллагдагч нарын холбогдсон гэмт хэрэг нь нийгэмд эдийн засгийн хувьд  аюултай байгаагаас гадна яллагдагч нар хэрэгт  ач холбогдол бүхий  баримтуудыг  өөрчлөх, устгах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэж  шүүх  шийдвэрээ гаргав.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайдын төсвийн тодотгол алсдаа нэг жишиг тогтооно

Төрийн хэмнэлтийн тухай хууль, 2022 оны Улсын төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж, тусгай хангамж, эрх ямбаа тануулах эсэх дээрээ гишүүд эргэлзэнгүй, бухимдангуй байна.

"Монголын сайхан бичигтэн-2022" улсын уралдааны шагнал гардуулна

Нэгдүгээр сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм:09.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар

“Холт интернэшнл” Олон Улсын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Холт интернэшнл” Олон Улсын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.АНУ-д төвтэй “Холт Интернэшл” байгууллага манай улсад 2000 оноос хойш үйл аж