loader
Япон гэрэл зурагчин гэрэл зургийн түүхэн архивуудаа хүлээлгэн өглөө

Япон гэрэл зурагчин гэрэл зургийн түүхэн архивуудаа хүлээлгэн өглөө

Соёлын сайд Ч.Номин, мягмар гарагт Монгол Улсын Соёлын элч, хатагтай Сато Норико болон Япон улсын гэрэл зурагчин Сүгияма Тэрүзо нарыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Соёлын яам нь Соёлын элч Сато Норикогоор дамжуулан зурагчин Сүгияма Тэрүзогийн Монгол Улсын соёлын үнэт өвийг баримтжуулан хадгалсан зургийн санг хуулбарлан авах хүсэлтийг өнгөрсөн онд гаргаж байсан юм.

Зурагчин Сүгияма Тэрүзо хүсэлтийг хүлээн авч, Соёлын сайдад 1983 оноос хойших Монголын соёлын үнэт өв, шашин, дүрслэх урлаг зэрэг сэдэвт хамаарах олон зуун зургийн дижитал эхийг цаашид Соёлын яам ашиглах боломжтойгоор хүлээлгэн өглөө.

Япон гэрэл зурагчин Сүгияма Тэрүзо 1987 онд “Монгол зураг” /Монголын шашны зураг/, 1988 онд “Монголын дүрслэх урлаг”, 1990 онд “Монголын сүм хийд болон бурхад”, 1990 онд “Монголын уран баримал” /Монголын цутгамал бурхад/, 1992 онд “Монголын нүүдэлчид”, 1996 онд “Монголын нууц эрдэнэс”, 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг, 2017 онд “Улаанбаатар хот 1983-2016” нэртэй зургийн цомог болон үзэсгэлэн гаргаж байсан юм.

Мөн тэрбээр ОХУ, ХБНГУ, Дани зэрэг улсуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өвийн үнэт бүтээлүүдийг эрэн сурвалжилж, 1999 онд гэр зургуудыг авч хадгалжээ.

Соёлын сайд Ч.Номин ноён Сүгияма Тэрүзод өөрийн үнэт гэрэл зургийн архивуудаа хүлээлгэн өгсөнд нь гүн талархал илэрхийлж, Монголын нийгэм цаг үе, аж байдал, соёлын өвүүдийг баримтжуулан буулгахаас гадна шинжлэх ухааны тайлбартай олон нийтэд түгээж, хадгалж хамгаалсанд нь талархал илэрхийллээ.

Мөн түүний зургийн сангаар гэрэл зургийн эмхэтгэл гаргаж, тайлбар зүүлт хийх, орчин үеийн техник технологитой хослуулан соёлын өвийг баримтжуулсан гэрэл зургийг түгээх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд ажиллана гэдгээ хэллээ.









foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНСУ-Д АЖИЛЛАХ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл ирэх сарыг 22-ныг хүртэл үргэлжлэх юм байна.Энэ жилийн хувьд Коронавирусийн (C

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 18-30 насныхан байна

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувь нь 18-30 насны хүмүүс байна хэмээн прокурорын байгууллагаас мэдээлэв.Прокурорын байгууллагаас мансу

Төв талбайд арванхоёрдугаар сарын 31-нд "Мөнгөн үдэш" цэнгүүн болно

нэмэгдүүлснээрээ онцлогтой байв.Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-нд Д.Сүхбаатарын талбайд болохыг эх сурвалж хэлэв. Нийслэ