loader
Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл: ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Э.Албаниз Австралийн Ерөнхий сайдын тангараг өргөлөө

Австралийн 31 дэхь Ерөнхий сайдаар Хөдөлмөрийн намын дарга Энтони Албаниз сонгогдож өнөөдөр тангаргаа өргөлөө.Тэрбээр тангараг өргөх ёслолын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “энэ бол улс орны хувьд чу

"БӨРТЭ ЧОНО" НААДАМ ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

Монголын Үндэсний Олимпын Хорооны /МҮОХ/ тэргүүн дээд “Бөртэ чоно” шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейн байранд болохоор товлогджээ.Энэ жил 20 д

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнийг нь 10 мянга болгож бууруулжээ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Ч