loader
Мягмар, Лхагва гарагт Богд хааны ордон музей амарна

Мягмар, Лхагва гарагт Богд хааны ордон музей амарна

Хан-Уул дүүрэгт байрлах Богд хааны ордон музей өвлийн цагийн хуваарьт шилжжээ.

Тодруулбал Мягмар, Лхагва гарагт амарч, бусад өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллах юм байна. Түүнчлэн цагийн хуваарийн дагуу сүүлчийн үзэгчийг 16:15 цагт музей рүү нэвтрүүлнэ гэв.

Тасалбарын үнийн хувьд том хүн 8,000, оюутан 3,000 төгрөг бол 0-16 насны хүүхдүүд үнэгүй үзэх эрхтэй байна.

Музейн түүхээс товч дурдвал “Билгийг хөгжүүлэн бадруулагч” /Шаравпэлжээлин/ нэртэй энэ цогцолборыг 1893-1903 оны хооронд Монголын шарын шашны тэргүүн YIII Богд Жавзандамбад зориулан барьжээ. 

1928 он гэхэд 2,117 зүйлийн 3,000-аад үзмэртэй болсон байжээ. Одоогийн байдлаар тус музей нь /2012-2013 оны улсын тооллогын статистик мэдээ/ 4,196 дэсийн 8,626 ширхэг үзмэртэй байна. Үүнээс үзмэр үзүүллэгт 465 дэсийн 1,146 ширхэг үзмэр буюу нийт үзмэрийн 13.8% нь олон нийтийн хүртээл болж байгаа аж.

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гурван дүүрэг дамнасан цэцэрлэгт хүрээлэн байгуулна

УИХ-ын дарга Г.Занданшатарт “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Туваан, А.Адъяасүрэн, Д

Улаанбаатарт 12-14 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.