loader
Задгай вагоны тээврийг Замын үүд боомтоор нэвтрүүлж эхэллээ

Задгай вагоны тээврийг Замын үүд боомтоор нэвтрүүлж эхэллээ

Цар тахлаас өмнө буюу эрүүл хэвийн үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв.

БНХАУ-ын Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн хүний гараар ачдаг ачаа, барааг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй хэмээн Хятадын талаас мэдэгдэж байлаа.

Улмаар Хятадын талтай ажилласны дүнд 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр дээрх шийдвэр цуцлагдсан боловч нурмаг нунтаг ачаа буюу нүүрсийг задгай вагоноор тээвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалтай хэвээр байв.

Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савлагаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлана

Энэ сарын 15-наас 29-нийг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлана. Ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, ха

Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлуудыг илрүүлснээ Сингапур, Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр зарлажээ.Сингапурт илэрсэн тохиолдол нь энэ сарын дундуур тус хот улсын чиглэлийн нисэх онгоцонд ү

Ядуу хүн амын 42 хувь нь Улаанбаатарт, 35 хувь нь сумын төв болон хөдөөд амьдарч байна

Эдгээр иргэн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах зайлшгүй шаардлагатай хүнс болон хүнсний бус хэрэглээний зүйлсээ худалдан авах чадваргүй амьдарч байгаа юм.