loader
Үлдсэн хоёр сарын "3 ӨДӨР" нь бүх нийтээр амрахаар тохиож байна

Үлдсэн хоёр сарын "3 ӨДӨР" нь бүх нийтээр амрахаар тохиож байна

2022 он дуусахад хоёр сар үлджээ. Энэ өдрүүдийн гурав нь бүх нийтээр амрах өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар ирэх саруудад гурван өдөр бүх нийтээр амарна.

Тодруулбал, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” ирэх арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гаригт тохиож байна. Хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил Бямба гаригт буюу амралтын өдөр тохиож байна. Мөн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Пүрэв гаригт тохионо. Тиймээс 2022 он дуусах хүртэл бүх нийтийн гурван амралтын өдөр таарч байгаагийн хоёр нь ажлын өдөр байна.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй олгох эмийн шинэчилсэн жагсаалт

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй эм авах боломжтой. Инфляци нэмэгдсэнтэй холбоотойгоор эмийн үнийн саналыг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар өнгөрсөн сард мэдээл

Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж байна

Хүн сайн сайхан аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр, нийгмийн орчноо солих үзэгдлийг шилжилт хөдөлгөөн гэж тодорхойлдог.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх мөсөн хотхоны тохижилтыг энэ долоо хоногт дуусгана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА-)наас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд мөсөн хотхон байгуулж байна.Тодруулбал, оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгө