loader
Хүнсний 1 дүгээр дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Хүнсний 1 дүгээр дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Энэ оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил 6 дугаар сарын 27-нд эхэлсэн.


Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл, мөн Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн 2 хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн юм.


Эхний хэсгийн хучилтын ажлыг Үндэсний баяр наадмын өмнө гүйцэтгэж, тэгш байдал алдагдан, суулт үүссэн хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан. Харин хоёр дахь хэсгийн замын зорчих хэсгийг маргаашаас хааж, хучилт хийх гэж байна. Тодруулбал, маргааш буюу 7 дугаар сарын 22-ны 22:00 цагаас 7 дугаар сарын 25-ны 06:00 цагийн хооронд Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ хугацаанд зорчих хэсгийн тэгшилгээний үе болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальт бетон хучилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.


Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үерийн усаар дамжиж хортой, хоргүй могой орж ирэх тохиолдол гарч байна

Могойд хатгуулахаас сэргийлэхийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс зөвлөв.Энэ тухай НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Г.Сэлэнгэ "Могойд хатгуу

УБЦТС: Өрхийн цахилгааныг таслахаас 10 хоногийн өмнө мэдэгдэх ёстой

"Айл өрхүүд цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд таслах зохицуулалт үйлчлэхгүй. Тасалсан тохиолдолд цахилгаанчинд хариуцлага тооцно" гэх тодорхой бус мэдээлэл нийгмийн сүлжээнд өрнөж,

"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 191,1 тэрбумын зээлээ төлжээ

Сангийн сайд Б.Жавхлан Кью-Эс-Си компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэрбээр "Хөгжлийн Банкан дээр "Кью-Эс-Си" компанийн нэг 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл