loader
Сэлэнгэ аймгийн Орхон голд осолдсон байж болзошгүй 14 настай хүүг хайж байна

Сэлэнгэ аймгийн Орхон голд осолдсон байж болзошгүй 14 настай хүүг хайж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Рашаант тосгонд 14 настай хүү М Орхон голд осолдсон байж болзошгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 15-ны 08:28 цагт өгчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хүүг Рашаант тосгоны Цуу тайж гэдэг газраас урагш 17 км-т Орхон голоор завиар урсаж, гурван метрийн гүнд зургаан удаа шумбаж эрэн хайсан байна.

Мөн голын эргээр автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул эрлийг мөн өдрийн 22.25 цагт түр зогсоож, 16-ны 06:00 цагт эрлийг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Хүннү" хорооллын хөөсөнцрөөр хаасан лифтнээс унаж амиа алджээ

"Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл өчигдөр /2022.11.29/ өдрийн 12:39 цагт цагдаагийн байгууллага бүртгэжээ.Мэдээллийн дагуу шалгахад

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сард огцорно

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда ардерн ирэх сард огцорно гэж мэдэгджээ. “Танканд дахиад удаан сууж тэвчихгүй нь” гэж тэрбээр хэлсэн байна.Жасинда Ардерн ирэх сарын 7-ноос өмнө Хөдөлмөрийн намын дар

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг шалгах заавар

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оноос хэрхэн олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан.Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болжээ. Хүүхди