loader
Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Австралийн нийслэл Канберра хотын өмнөд хэсэгт ойн түймэр ойртож ирсэн тул өнөөдөр тус хотод онц байдал зарлажээ.

Канберрад тулж ирсэн түймэр нь 18,500 орчим га газрыг хамраад байгаа юм. Хотын захын оршин суугчдад нүүх бэлтгэлтэй байхыг эрх баригчид анхааруулжээ.

Канберра нь Австралийн хамгийн том хоёр хот болох Сидней, Мелбурн хоёрын дунд оршдог, 400,000 орчим оршин суугчтай.

Хамгийн сүүлд 2003 онд тус хот ойн түймэрт өртөх үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, 500 орчим хүн түлэгдэж, 470 айлын орон байр шатаж байжээ. Энэ удаагийн түймрийн нөхцөл байдал 2003 оны гамшгийнхтай төстэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Ойрын өдрүүдэд Канберра орчмын агаарын температур Цельсийн 40 хэмийг давж, салхины эрч хүчтэй байгаа нь аюулыг улам нэмэгдүүлж байна.

Есдүгээр сард Австралид эхэлсэн ойн түймрийн улмаас 33 хүн амиа алдаж, хэдэн мянган орон байр шатжээ. Нийтдээ 11 сая гаруй га газрын ой мод түймэрт шатаад байна.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БШУЯ: Хичээлийн жилийн бүтцийг өөрчлөөгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж

Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургаадугаар сарын 23-26-нд орон даяар зэрэг зохион байгуулагдана

Элсэлтийн Ерөнхий Шалгалт зургаадугаар сарын 23-26-нд орон даяар зэрэг зохион байгуулагдана.Товлолт хугацаа болоход гурав хоног үлдээд байна. Шалгалт 10 хичээлээр болох бөгөөд Улаанбаатарын цагаар зур

Цэцэрлэгийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia системээр явагдаж байгаа бөгөөд түр оршин суугч иргэн хүсэлт илгээх боломжтойг Боловсролын газраас мэдээллээ.