loader
З.Мэндсайхан: 6-10 тэрбумын ААН-ийн орлогод 15 хувийн татвар ногдуулна

З.Мэндсайхан: 6-10 тэрбумын ААН-ийн орлогод 15 хувийн татвар ногдуулна

Татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлтийг хүртээмжтэй болгох, татварын орчныг ойлгомжтой, оновчтой болгох, мөн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих чиглэлээр Засгийн газраас Татварын хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Одоо хэрэгжиж байгаа заалтаар Хүн амын орлогын албан татвар/ХАОАТ/-т бага дунд орлоготой иргэдэд үзүүлдэг шаталсан хөнгөлөлт байдаг. Энэ хөнгөлөлтийг хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэнд үзүүлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа. Тэгэхээр 2 сая төгрөгийн цалин авдаг бол 792 мянган төгрөгийг хөнгөлнө, түүнээс дээших орлогодоо ХАОАТ төлөх зохицуулалт оруулж байна. Жилдээ нэг иргэн 950 мянган төгрөгийг ХАОАТ-ын хөнгөлөлтөөр буцаан авна. Хувиараа бизнес эрхлэгч хувь хүн орлогын босго хамаарахгүй хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлдөг байсан. Үүний таазыг нэг тэрбум болгож байгаа. Нэг тэрбум төгрөг дотор худалдаа бизнес эрхэлж орлого олсон байх юм бол хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлнө. Нэг тэрбум төгрөгөөс дээш орлого олох юм бол татварын өмнө ашгаа тооцоод 10 хувиар татвар төлнө. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар иргэд сөргөөр нөлөөлдөг. Орон сууцыг өмчлөөд зарах бол хуулийн төсөлд 3-5 жил гэж тусгасан. Тэгэхээр орон сууцыг өмчлөөд цааш нь зарсан тохиолдолд 2 хувийн татвар тооцохгүй байхаар хуулийн төсөлд заасан. ААН-үүдийн татвар дээр 6 тэрбум төгрөгөөс доош ашигтай байх юм бол 10 хувийн татвар, 6 тэрбумаас дээш бол 25 хувийн орлогын албан татвар авдаг. Энэ хоёрын хооронд 15 хувийн савлагаа байна гэж үзээд 6 тэрбум хүртэл орлогод 10 хувь, 6-10 тэрбумын хооронд 15 хувийн татвар тооцох шатлалыг шинээр оруулж өгч байгаа. 10 тэрбумаас дээш гарах юм бол өмнө мөрдөж байсан 25 хувь гэдэг дундын зохицуулалт оруулж өгсөн. Нийтдээ 600 гаруй ААН хамрагдана. 15 хувиар татвар төлөхөд 10-16 тэрбумаар татварын ачааллыг бууруулж өгнө.

Жижиг дунд аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалттай байх юм бол 1 хувийн татвар төлдөг, энэ босгыг 2.5 тэрбум төгрөг болгоно. Нийтдээ 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь болгон бууруулж өгнө. НӨАТ суутган төлөгчийн босго одоогийн зохицуулалтаар 50 сая төгрөг байгаа. 50 сая төгрөгөөс дээш гарах юм бол НӨАТ -ын суутган тооцогчоор бүртгүүлдэг. 23 мянган аж ахуй нэгжийг энэ хөнгөлөлтөд хамруулах зорилгоор НӨАТ ын суутган тооцох босгыг 400 сая төгрөг болгож байгаа. Жижиг, дунд бизнес эрхлэгч нар 400 сая хүртэл төгрөгөөс доош орлоготой байх юм бол НӨАТ төлөхгүй гэж ойлгох хэрэгтэй. Онцгой албан татвар /ОАТ/ дээр нэг өөрчлөлт оруулж байна. Импортын буюу Гаалийн татвар дээр 100 мянган ам.доллараас дээш үнэтэй машинд 33 хувийн ОАТ ногдуулна. 100 мянган ам.доллараас дээш гарсан үнэд 33 хувийн татвар ногдуулна гэж ойлгох хэрэгтэй. Татварын бодлогын хүрээнд энэ таван заалтыг оруулж байна. Татварын ерөнхий хуульд заасны дагуу шаталсан арга хэмжээний дагуу өр төлбөрөө төлөхгүй байгаа ААН -ийн дансыг бүрэн хаадаг. Энэ зохицуулалтыг уян хатан болгож байгаа. Нэг ёсондоо орсон орлогын 80 хувийг татаж авч, 20 хувиар бизнесийн үйл ажиллагаагаа явуулах, урсгал зардлаа шийдээд явах боломжийг олгох үүднээс дансыг бүрэн хаах биш 20 хувийг дансанд нь үлдээдэг зохицуулалт оруулсан.

Мөн ААНОАТ, ХАОАТ -ын хугацааг сунгаж өгнө. Одоогоор нэг жил байгааг хоёр жил болгож сунгаж өгнө. Алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтооно. Татварын хүү торгуулиар акт тавихад  Иргэний шүүхээр явахаас өмнө төлөгдөхгүй байлаа гэхэд алданги нь өсөөд яваад байдаг. Үүнийг Иргэний хуультай нийцүүлье гэж үзсэн. Ингэснээр торгууль актын алданги үндсэн төлбөрийнхөө 50 хувиас хэтрэхгүй байх хязгаарыг тусгаж өгсөн. Тайлангаа залруулах хугацааг 2 жил болгон сунгаж өгнө.  НӨАТ  төлөх хугацааг 2 сар болгон хойшлуулж өгсөн. Энэ нь манай импортлогч ААН-д эерэгээр тусна. Одоогийн байдлаар гааль дээр импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн татвар болон НӨАТ -ыг урьдчилж төлдөг. Дотоодын ААН-д ч үйлчлээд явна. Хоёр сарын дараа НӨАТ -аа төлөөд явах боломжийг бүрдүүлж байгаа. Нэг ёсны орж ирсэн бараа үйлчилгээгээ худалдан борлуулсны дараа НӨАТ -аа төлөөд явах боломжийг бүрдүүлж байгаа юм.

                                                                                                                                                                             Эх сурвалж: News.MN

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ШУ-ны сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ЕБС-ийн багш нарыг компьютерээр хангахаа мэдэгдлээ

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөө

Арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний Пүрэв гарагт тохиож, бүх нийтээрээ амарна.111 жилийн өмнө монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, т

П.Орхон есдүгээр сард тэмцээнд оролцох эрхтэй болно

Чөлөөт бөхийн 2018 оны Азийн аварга П.Орхон 2022 оны есдүгээр сарын 17-оос албан ёсны тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болно.2018 онд Индонез улсад болсон Азийн наадмын үеэр олон улсын допингийн эсрэг