loader
“Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ

“Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ.

Түүнчлэн уяачид “Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал эрлийз морьдын л уралдаан болно. Сумын наадам Монголоороо байж чадахааргүй болох нь. Үндэсний баяр наадам бол соёлын өв юм. Засгийн газар энэ өвөө хамгаалах ёстой.

Эрлийз морь уяж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн хуулийн төсөл өргөн барьсан. Бид үүнийг эсэргүүцэж байна.

Хүнд халдаж байгаа өвчний 3/2 нь мал амьтнаас гаралтай байдаг. Эрлийз морьдоос элдэв төрлийн өвчин илэрсээр байна. Төрийнхөө сүлдэд залсан адууныхаа сэлдийг тайрдаг болсон. Улсын наадам бол бидний дархлаа. Импортоор адуу оруулж ирэхээ больё. Төрийн бодлогыг ТББ гаргадаг болсон байна. Өв соёлоо алдах аюулд ороод байгааг анхааруулж байна

УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй. Бид эрлийз морьдыг уралдаанд оруулахгүй. Морин тойруулгадаа уралдуул. Бид тал нутагтаа монгол морио уралдуулъя” гэв.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Facebook Messenger "Snapchat"-аас дахин нэг функцийг хулгайлж байна

Facebook Messenger "Snapchat"-аас дахин нэг функцийг хулгайлж байна

Сүхбаатарын талбайд Санхүүгийн мэдлэг олгох нээлттэй өдөрлөг болно

Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар Токиод уулзах үеэрээ Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь чухал болохыг нотолж,