loader
“Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд болно

“Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд болно

Жил бүрийн намар агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, эко технологийг танилцуулах үзэсгэлэн бүхий өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзэсэлэн “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд худалдааны “Дүнжингарав” төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болох гэж байна.

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас хамтран зохион байгуулах үзэсгэлэнд "АБУ трейд", "Тасума", "Дашваанжил газ", "Монгол базальт", "Алтай эколос" ХХК зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон технологи, инновац нэвтрүүлсэн 40 гаруй компанийн төлөөлөл оролцож, цахилгаан болон хийн халаалт, агаар цэвэршүүлэгч, дулаалгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.

Мөн ХААН, Хас, Төрийн банк ногоон зээлийн үйлчилгээг танилцуулж, иргэдэд эдгээр банкаар үйлчлүүлж, хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг олон боломжийг олгох нь.




foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдөр шилжүүлнэ"

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Сангийн Яамнаас мэдээллээ.Татварын Ерөнхий Газраас мэдээлснээр 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буц

Энэ сарын 28-нд нийтийн тээврийн 39 чиглэлийн 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулна

Тавдугаар сарын 28-нд бямба гарагийн 06:00-18:00 цагт “Улаанбаатар марафон” зохион байгуулж, нийслэлд авто зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн 39 чиглэлийн 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчл

Өнөөдөр хаврын чуулганы хуралдааны хаалт болно

Өнөөдөр хаврын чуулганы хуралдааны хаалт болно. Чуулган хаах өдөр буюу өнөөдөр ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын чуулган хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр байна.НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН10:0