loader
ОХУ-д гарсан түймэр Монголын хилийг давж 7 км талбайг хамарчээ

ОХУ-д гарсан түймэр Монголын хилийг давж 7 км талбайг хамарчээ

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны "Ар хөндий’’ гэдэг газар ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км давах магадлалтай байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 5-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Түймрийн урт долоон км, өргөн таван км байна. Түймрийг унтраахаар холбогдох газрууд ажиллаж байна” гэлээ.

Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.  Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнуудын мэдээлснээр хилийн 245-246 дугаар тэмдэгтээр ОХУ-аас ойн түймэр  Монгол Улсын хил давж, долоон километр талбайг хамарсныг унтраахаар ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар өнөөдөр тулалдана

Монголын боксын шилдэг тамирчдыг тулааныг Монголын боксын холбоо шууд дамжуулна гэж мэдээллээ.

“Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын 13 эмэгтэй гишүүн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт

Эмийн аюулгүй байдлыг Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилов

УИХ-ын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох т