loader
“Moderna” компанийн “COVID-19”-ийн туршилтын вакцин “омикрон” хувилбарын эсрэг үйлчилж

“Moderna” компанийн “COVID-19”-ийн туршилтын вакцин “омикрон” хувилбарын эсрэг үйлчилж

Америкийн биотехнологийн “Moderna” компанийн “COVID-19”-ийн туршилтын вакцин “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр “BA.4”, “BA.5” дэд хувилбарын эсрэг үйлчилж байгаа талаар тус компани лхагва гарагт мэдээлжээ.


“Moderna” АНУ-д ирэх намраас хэрэглэж эхэлнэ гэж найдаж байгаа уг вакциныг “омикрон” хувилбар болон коронавирусний анхны омгийн аль алиных нь эсрэг үйлчлэх зориулалттайгаар гарган авсан байна. 


Эмнэлзүйн сүүлийн шатны туршилтаар шинэчилсэн вакцин өмнө нь вакцинд хамрагдсан, халдвар авсан хүмүүсийн бие дэх “BA.4”, “BA.5”-ын эсрэг үйлчлэх эсрэг биет ойролцоогоор тав дахин нэмэгдсэнийг тогтоосон гэж “Moderna” компани мэдээлжээ.


Гэхдээ “омикрон”-ы анхны хувилбарынхтай ижил хэмжээний эсрэг биетийг үүсгээгүй бөгөөд дээр дурдсан дэд хувилбаруудын эсрэг биетийн түвшин ойролцоогоор гурав дахин бага байжээ. Энэ сарын эхээр тус компани шинэ вакцин нь “омикрон” хувилбараас хамгаалж байгааг тогтоосноо мэдээлээд байсан юм.


АНУ-д сүүлийн үед “BA.4”, “BA.5” дэд хувилбарын тархалт нэмэгдэх болоод байгаа бөгөөд мэргэжилтнүүд тэдгээрийн дархлаанаас зугтах, дахин халдварлуулах байдалд санаа зовних болжээ. Мөн “BA.4”, “BA.5” нь хүндээр өвчлүүлдэг байж болзошгүй байгаа юм байна.


“Vanderbilt” их сургуулийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн, доктор Уильям Шаффнер зуны сүүл гэхэд “BA.4”, “BA.5” давамгайлан тархах төлөвтэй байгааг сануулаад, “Moderna”-гийн туршилтын үр дүнг “сайн мэдээ” хэмээн тодорхойлсон байна.


Мөн тэрбээр “омикрон”-ы анхны хувилбарт зориулан гарган авсан вакцин “BA.4”, “BA.5”-ын эсрэг үйлчлэх эсэхэд судлаачид эргэлзэж байсныг тэмдэглэн хэлжээ. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс авсан мэдээллээр, одоогоор хоёр дэд хувилбар нь халдварын нийт шинэ тохиолдлын 35 орчим хувийг эзэлж байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үлдсэн хоёр сарын "3 ӨДӨР" нь бүх нийтээр амрахаар тохиож байна

2022 он дуусахад хоёр сар үлджээ. Энэ өдрүүдийн гурав нь бүх нийтээр амрах өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар ирэх саруудад гурван өдөр бү

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт авч байна

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид холбогдох хууль, журам, стандарттай танилцаж, энэ төрлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтээ 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ долоодугаар сарын 29-нд Украины асуудлаар хуралдана гэж АЗ-ийн долоодугаар сарын өргөтгөсөн нэмэлт ажлын хөтөлбөрт дурджээ.Энэ удаагийн хурлаар долоодугаар сарын 22-нд Иста