loader
Д.Амарбаясгалан: "1,072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахад нэг хүнд 15,000 орчим төгрөг ногдох тооцоолол гарч байгаа"

Д.Амарбаясгалан: "1,072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахад нэг хүнд 15,000 орчим төгрөг ногдох тооцоолол гарч байгаа"

1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөх эсэхтэй холбогдуулан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалангаас сэтгүүлчид тодрууллаа. 

Тэрбээр "1,072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахад нэг хүнд 15,000 орчим төгрөг ногдох тооцоолол гарч байгаа. 2022 оны ногдол ашгийн тухайд иргэдэд оногдох ашиг нь 110 орчим тэрбум төгрөгийн дүн гарч байгаа ба ногдол ашгаар тараахад нэг хүнд 10 гаруй мянган төгрөг болж байна. 

Тэгэхээр 10, 15 мянган төгрөгийг хувьцааны ногдол ашиг болгож өгөх нь иргэдэд төдийлөн өндөр ач холбогдолтой зүйл биш. Харин сөргөөрөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, инфляц хөөрөгдөх магадлалтай учраас Эдийн засаг, хөгжлийн яам үүнийг нэн тэргүүний зорилт болгохгүй.

Харин хувьцааг илүү үр ашигтайгаар иргэндээ хүргэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс өнөөдөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг алдагдалгүйгээр ажиллах боломжийг нэгдүгээрт нэмэгдүүлье, хоёрдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өр төлбөрийг барагдуулахад анхаарлаа хандуулъя гэсэн зүйлд анхааран ажиллаж байна.

Эрдэнэс Тавантолгой ХК жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Иргэн бүрд хоёр сая төгрөг өглөө гэж бодвол нэг ч төгрөг зарлагадахгүйгээр тус компанийн орлогыг хувааж өгнө гэсэн үг. Ийм бодит боломж байхгүй" гэлээ. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ТАЙЛАНД УЛСАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ БИЙ БОЛГОХОД ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Артают Срисамутыг хүлээн авч уулзлаа.

"Жүжигчин"-ий ур чадварыг мөнгөөр үнэлэх боломжгүй

Монголын кино урлаг хөгжиж байна гэдгийг уран бүтээлчид хэлж буй. Нэг үеэ бодоход хуультай, салбар зөвлөлтэй болсон нь сайшаалтай. Уран бүтээлчдийн шагнал урамшуулал, цалин хөлсийг "үзэмжээр" шийдэж и

Европын холбоо руу Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортлоход бэлтгэж байна

Европын холбооноос Монголын худалдааг дэмжих TRAM төслөөр манай улсад чацарганы, гоо сайхан, арьс ширэн бүтээгдэхүүний кластеруудыг байгуулаад байна. Энэ хүрээнд “Монголын экспортын кластеруудын сүлжэ