loader
Монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалын үзэсгэлэн гаргах хүсэлт илэрхийлэв

Монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалын үзэсгэлэн гаргах хүсэлт илэрхийлэв

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа болон шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нарыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын ХХААБ нь 1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг юм. Энэ хүрээнд  “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан ноён Винод Ахужа Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Музейтэй хамтран монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалын талаар үзэсгэлэн гаргах хүсэлтээ илэрхийлэв.

Мөн тэрбээр хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлт хүнсээр зохистой хооллох талаарх асуудалд эмэгтэйчүүдийн манлайлал, анхаарлыг нэмэгдүүлэх зорилготой талаар Соёлын сайдтай ярилцаж, санал солилцлоо.

Соёлын сайд Ч.Номин ноён Винод Ахужад хандан олон нэр төрлийн аюулгүй, чанартай хүнсээр хүн бүрийг хүртээмжтэй, баталгаатай хангах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монголын Үндэсний Музейтэй хамтран зохион байгуулах үзэсгэлэнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн Иран эмэгтэйчүүд

Иран улс улс төрийн эмх замбараагүй байдал, иргэдийн жагсаал цуглаан дунд үймж байна. 22 настай Махса Амини нэртэй эмэгтэйг хижаб буюу толгойн алчуур зүүж яваагүйнх нь төлөө баривчилж, улмаар бүсгүй амиа алдсан явдал саяхан гарлаа.

Цагдаа гэж худал хэлж гурван сурагчийг хулгайлахыг завджээ

Энэ сарын 7-ны 16 цагийн орчимд ЕБС-ийн гурван сурагчийг сургууль дээрээ байхад нь Налайх дүүргийн харьяат 16 настай А гэгч нь өөрийгөө цагдаагийн ажилтан гэж танилцуулж, хэлтэс дээр аваачин мэдүүлэг