loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

Монгол Улсы,н Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн их хурал Төрийн ордонд болж байна.

Их хурлаар “Уран зохиол-нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах үүрэг,  оролцоо”, “Хүүхэд багачуудыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зохиолчдын үүрэг” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэж байна.

Мөн салбар хуралдаануудаар яруу найраг, хүүрнэл зохиол, судлал шүүмж, тайз, дэлгэцийн зохиол, хүүхдийн ба орчуулгын уран зохиолын өнөө, ирээдүй, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэх юм.

Нэгдсэн их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Тэрбээр тусгаар тогтнолыг бататгах, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Мөн ард түмний эв нэгдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь байх үүрэг, хариуцлагаа ухамсарлан Ерөнхийлөгчийн  санаачилгыг дэмжиж, 30 гаруй жилийн дараа Монголын зохиолчдын эвлэлдээ эргэж нэгдсэнд талархал илэрхийлэв.

Цаашид уран зохиолын шилдэг бүтээл, туурвилыг төр, засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тогтолцоотой болоход анхаарах цаг болсныг хэллээ.

Хүүхдийн зохиолч, утга зохиол судлалын амин сүнс болсон судлаач шүүмжлэгч, мэргэшсэн орчуулагч зэрэг салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатайг тэмдэглэв.

Шилдэг бүтээлүүдийг бусад монгол угсаатнуудын хүртээл болгох, орчуулж түгээх, дэлхийн шилдэг зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэх зэргийг эрчимжүүлэх нь  зүйтэй гэж үздэгээ хэлэв.

   Монголын зохиолчдын нэгдсэн их хурлаас Тунхаг бичиг гаргах юм.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АНХААРУУЛГА: Маргаашнаас эрс хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуург

АНХААР: Таван аймгийн 15 сумын нутагт ЗУД болоХ эрсдэлтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд их (3% нэн их, 33% их), 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 19 хувьд бага, 5 орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан байна.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат болон дуучин Ц.Сарнай нарт зориулсан хандивын тоглолт ирэх сарын 1, 2-нд болно

00:0000:00Хөгжмийн зохиолч Б.Чинбат болон дуучин Ц.Сарнай нарт зориулсан хандивын тоглолт ирэх сарын 1, 2-нд болноSara, ikon.mn - text to speechМонголын рок поп, сонгодог болон үндэсний урлагийн уран