loader
Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтэлийн нуруунд учируулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар ханджээ

Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтэлийн нуруунд учируулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар ханджээ

Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутагт оршино. Хотгор гүдгэрийн хувьд Өвөр байгалийн дундаж уулсын үргэлжлэл, ландшафтын хувьд Сибирийн хөвч тайгын өмнөд төгсгөл болох уулзүйн систем, ландшафтын бүрдлийн хувьд өвөрмөц онцлогтой нутаг юм. Байгалийн мужлалтаар Сэлэнгийн савын бэсрэг уулсын мужид хамрагдана. Байгалийн бүс, бүслүүрийн хувьд ойт хээрийн бүсэд багтах уулын тайга, торлогт хөндийн ландшафт голлох цулдам өндөр уулс, хотгор, томоохон голуудын хөндий бүхий гадаргатай.  Тус мужид Намнангийн нуруу, Уран тогоо-Тулга уул, Хан Жаргалант уул гэсэн газрууд нь улсын тусгай хамгаалалтад орсон байдаг.

Зэд-Хантай-Бүтэлийн нуруу нь сум, багийн төвөөс алслагдмал, улсын хил дагуу орших дундаж уулын тайга, намаг бүхий бартаа ихтэй нутаг бөгөөд газрын ашиглалт бараг хийгдээгүй онгон дагшин газар. Харин сүүлийн жилүүдэд энэ орчны ой модыг хавтгайруулан огтлох, ойн түймэрт өртөх, хортон шавьжид идүүлснээс гадна ан амьтдыг зүй бусаар агнах явдал ихэссэнээс тэдгээрийн тоо толгой цөөрч зарим зүйл нь устах аюулд хүрч байгаа.

Зэд-Хантай-Бүтэлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь тус бүс орчмыг хамгаалах үүрэгтэй албан тушаалтан ч эсэргээрээ хор хөнөөл учруулж, сүйтгэж байж болзошгүй. 

Тиймээс Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын зарим иргэд Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтэлийн нуруунд учируулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар ханджээ.  


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Адил үгүй ертөнц”

Урлаг хүн төрөлхтөнд төсөөллийн болон мэдрэмжийн эрх чөлөө олгож, бодитоос хийсвэрлэл, хийсвэрээс ухамсар сэтгэлгээг танин нээхэд онцгой байдлаар оролцдог. Түүнчлэн ертөнцийн олон өнгийг олон үгээр бу

"Galbingaa Professional" анх удаа үсний будгийг Монголд үйлдвэрлэж эхэллээ

Монголд анх удаа үсний будаг тэр дундаа гэрийн нөхцөлд хялбар будах зориулалттайгаар хийлээ. Таван хормын Үс Будагч шампунь Natural B L A C K 1 N / 12x extract.#No_AmmoniaEasy 5 munute hair color(Sh

Өнөөдрийн ЦАГ АГААР

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна.Өнөөдрийн /01-р сарын 19-ний 20 цаг хүртэлх/ цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутга