loader
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэж байна.

Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож, авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байжээ.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газраас тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. 

Өчигдрийн /2022.08.14/ байдлаар 374 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, ус хүлээн авах шүүрт худаг 12 ширхэг, үзлэгийн худаг 12 ширхгийг суурилуулжээ.  

Эх сурвалж: НЗДТГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төрийн албан хаагчдад ажилласан хугацаанаас нь хамаарч нэмэгдэл олгоно

тусгасан билээ. Тэгвэл энэ сараас төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол нэг хувь, хоёр дахь жилдээ ажиллавал хоёр хувь гэх мэт ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авдаг болох юм б

"БӨРТЭ ЧОНО" НААДАМ ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

Монголын Үндэсний Олимпын Хорооны /МҮОХ/ тэргүүн дээд “Бөртэ чоно” шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейн байранд болохоор товлогджээ.Энэ жил 20 д

“САГСААР ДАМЖУУЛАН СОЁЛОО СУРТАЛЧИЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” баг “Атланта Хокс” багтай энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тоглолтын нээлтэд монгол уран нугаралтын үзүүлбэрийг