loader
Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Наймдугаар сарын 1-ээс эхлэн төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг сонгож, хөөстэй угаалга цэвэрлэгээ, ариутгалыг найман удаагийн давтамжтайгаар хийж буй юм. Мэргэжлийн зургаан байгууллага дүүргүүдийг хуваарилан авч ариутган халдваргүйжүүлж байна. Тэдгээр байгууллагын нэг болох Фирма ХХК-ийн ажилтан Б.Хулан хэлэхдээ:

-Бид энэ сарын эхнээс автобусны буудлуудыг халдваргүйжүүлж, ариутгаж байна. Автобусны буудал орчим хог хаягдал маш их байна. Тиймээс хог хаягдлыг нь эхэлж цэвэрлээд ариутгал, хөөстэй цэвэрлэгээг хийдэг. Удаан тогтсон хир, буртаг арилахдаа муу байхын дээр хүмүүс нус, цэрээ ил задгай хаясан байх нь түгээмэл. Мөн зар наасан цавуу болон скочийг арилгахад хүндрэлтэй байдаг. Тиймээс та бүхэн маань автобус хүлээх зуураа хог хаягдлаа зориулалтын саванд хийж, нийтийн эзэмшлийн зам талбайд ариг гамтай хандаж байгаарай гэж хүсье гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-тай хот байгуулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засгийн салбаруудад хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тус улсын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

“Утгын чимэг” наадмын бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээл хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 15-нд дуусна.

“Азийн хүүхдүүд 2022” наадмаас Монголын баг 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо болж буй "Азийн хүүхдүүд 2022" олон улсын спортын VII наадмын масрестлингийн төрлөөр 70 кг-д Одгэрэлийн Жавхлан, 80 кг-д Соёл-Эрдэнийн Заяа нар хүрэл