loader
Монгол Улс “Ковид-19”-ыг амжилттай давж чадсанаараа бусад улсуудад үлгэр жишээ болжээ

Монгол Улс “Ковид-19”-ыг амжилттай давж чадсанаараа бусад улсуудад үлгэр жишээ болжээ

COVID-19 цар тахлын халдвар олон улсад тархаж эхэлсэн цаг үеэс Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж чадсаныг гадны улс орны хэвлэлүүд онцлон бичсээр байна. Тухайлбал, дэлхий даяар цар тахал нүүрлэж, онц байдал зарлангуут Монгол Улс  хилээ хаах, агаарын зорчигч тээврийг зогсоох, гадаад орнуудаас ирсэн зорчигчдыг хөл хорионы дэглэмд байлгах, хүн амын дунд хөл хорионы дэглэмийг тогтоох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж чадсан. Ингэснээрээ COVID-19 цар тахлын халдварын тохиолдлыг бага хэмжээнд барьж чадсан хэмээн бичиж байна. Үнэндээ, бид маскаа аваад, үйлчилгээгээ нээчихсэн байхад шинжлэх ухааны хөгжлөөрөө гайхагддаг зарим орнууд хоногт хэдэн саяар тоологдох халдвартай хэвээр л байсан билээ.

Үүнийг ч ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай энэ сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ онцгойлон дурджээ. Др.Такеши Касай хэлэхдээ: Монгол Улсын төр, засгийн зүгээс “Ковид-19” цар тахлын үеэр түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасан” хэмээсэн билээ.

Манай Улс  “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар дэлхийн улс орнуудтай амжилттай яриа хэлцэл хийж, харилцаа холбоо сайтай ажилласны ачаар үйлдвэрлэгч орнуудын коронавирусын эсрэг вакциныг хангалттай бас сонголттой оруулж ирж чадсан нь маш том үр дүн байлаа. Дэлхийн зарим улс орон вакцины хомсдолд орж, иргэдээ вакцинжуулж чадахгүй байдалд орж байхад Монголчууд бид ямар улсын хэн гэдэг вакциныг тариулахаа өөрсдөө шийдэж байв. Өнөөдрийг хүртэл улс орон даяар COVID-19 цар тахлын халдварын эсрэг вакцин хийж байна.

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөгжлийн банкны талаар аравдугаар сард нэгдсэн мэдээлэл өгнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

CU конвиниенс сүлжээ дэлгүүр Дархан хотод салбараа нээлээ

CU конвиниенс дэлгүүр тус хот руу нэвтэрч байгаатай холбогдуулан компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Дархан-Уул аймгийн сумын засаг дарга Т.Тулгаа нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Дархан хотод ажлын байр бий болгох, бүс нутгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг дэмжих, үйлчилгээний стандарт хэвшүүлэх болон хотын соёлыг дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

Засгийн газрын дэмжлэгтэйгээр төрийн өмчит компаниуд “Хөгжлийн банк”-ны зээлээ төлж эхэлжээ

Энэ сарын 20-нд Монголын Үндэсний телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мандуул оролцсон. Тэрээр “Хөгжлийн банк” тойрсон өр зээл, эргэн төлөлт бусад асуу