loader
"Богдхан төмөр зам"-д зориулж нийслэлээс 496 га газар чөлөөлнө

"Богдхан төмөр зам"-д зориулж нийслэлээс 496 га газар чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг танилцуулав.

Тодруулбал, Засгийн газрын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан.

Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газарт 974.5 га талбай хамарна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух мөн хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг НИТХ-д  өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт халдварын 83, орон нутагт 87 тохиолдол бүртгэгдэв

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 170 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 34 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн

Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдох гажиг засах мэс засал хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний төрөлхийн гажгийн багийн бүрэлдэхүүн 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр "уушгины венийн бүрэн буруу оролт" оноштой хоёр сартай нярайд мэс заслын эмчилгээг анх

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг 2 сая төгрөг болгов

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж 2 асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргалаа.Тухайлбал, оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын