loader
"Найман шарга"-д доллар дахин 3200 давав

"Найман шарга"-д доллар дахин 3200 давав

Арилжааны төвүүдэд ам.доллар 3150-3190 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3175 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3200 дахин давжээ. Өнгөрсөн 4-5 дугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн. Гэхдээ өдрийн лимитийг банкууд өсгөөд буй.

Монгол Улсад валютын хоёр ханш тогтож буйг сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болоод эдийн засагчид хэлж байв. Харин Засгийн газраас анхаарч ажиллаж, Монголбанк албан мэдэгдэл банкуудад хүргүүлснээр хоёр ханшийн зөрүү тодорхой хэмжээнд арилж эхэлсэн. Гэвч анхны ханш дээр эргэж очих эсэх нь өнөөгийн нөхцөл байдалд хугацаа их шаардахыг эдийн засагчид хэлж буй.

Банкуудаас асуухад өдрийн лимитийг 5-10 мянга болгож нэмсэн. Шаардлагатай тохиолдолд өдрийн лимитийг өсгөх боломжтой гэв.

Эм импортлогч болоод эмчилгээний зардал төлөх иргэдийн хувьд валютын гүйлгээ нээлттэй байгаа аж. Харин валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас гадна валютын ханшны савлагаа их байгаа. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын ханш 3150 төгрөгөөс буухгүй гэв.

МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН ДОЛЛАРЫН ХАНШ 3175 ТӨГРӨГ БАЙНА

Монголбанкнаас өнөөдөр /2022.07.25/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3157 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш “Найман шарга”-тай тэнцлээ. Харин арилжааны банкууд болох "Төрийн банк", "Хаан", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хэвийн олгож байгаа. Мөн худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж ам.долларын шилжүүлгийг ч хийж эхэлжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Путины “тархи” Александр Дугин гэж хэн бэ?

Фашист үзэл бодлоороо алдартай, Оросын улс төрийн гүн ухаантан, шинжээч, стратегич Александр Гелевич Дугин нь 1962 онд Москва хотноо төрсөн. Түүний аав Гелий Александрович Дугин нь ЗХУ-ын цэргийн тагнуулын хурандаа генерал бол ээж Галина нь анагаах ухааны доктор хүн байжээ. Аав нь түүнийг гурван настай байхад гэр бүлээ орхисон боловч хүүгийнхээ сайн сайхны төлөө эрх баригчидтай холбоотой асуудлуудаас нь ангижруулж тусалдаг байв.

10 дугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн цахим сургалт эхэлсэн байна

Ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалт эхэллээ.

Австралид "Ажиллах болон амрах" визээр зорчих иргэдийн тоог нэмэхээр боллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.