loader
ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт илэрсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо 18 хувиар өсөж, 4.1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээллээ.

ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, халдвараар нас барсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхтой ойролцоо /8500 орчим/ байснаас Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази, Америкт өссөн байна.

Мөн коронавирусний халдварын шинэ тохиолдлыг өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад Ойрхи Дорнодод хамгийн ихээр буюу 47 хувиар өссөн бол Европ, Зүүн Өмнөд Азид 32 хувиар, Америкт 14 хувиар өсжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, дэлхийн 110 оронд халдварын тохиолдол өссөний дийлэнх нь “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбартай холбоотой байна.

Цар тахал өөрчлөгдөж байгаа ч дуусаагүй байгааг тэрбээр тодотгоод, улс орнууд тандалт судалгаа, генийн дарааллыг тогтоох хүчин чармайлтаа сулруулж байгаатай холбоотойгоор “COVID-19”-ийн генийн хувьслыг тандах ажил “аюулд” орж байгааг сэрэмжлүүлжээ. Улмаар ийм байдал нь илрүүлэхэд хүнд, аюултай шинэ хувилбарууд үүсэх эрсдэлийг бий болгоно гэв.

Иймд хүн амын хамгийн эмзэг бүлэг болох эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насны иргэдээ дархлаажуулахыг ДЭМБ-ын тэргүүн улс орнуудад уриалаад, олон зуун сая хүн вакцинд хамрагдаагүйн улмаас хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Түүний хэлснээр, дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн 1.2 тэрбум гаруй тун вакциныг тариад байгаа боловч ядуу буурай орнуудад дархлаажуулалтын дундаж түвшин 13 хувьтай байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 08.00 цагаас авч эхэллээ

Улсын баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 08.00 цагаас авч эхэллээ. Хүсэлтийг ААН-үүдээс цахимаар авч байна. Ингэхдээ www.ulaanbaatar.mn сайтын үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү

Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд иргэд саналаа өгч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзаж, Монгол Улсын Их Хурлаас боловсруулсан d-parliament цахим платформ, батлагдсан хуу

“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

“Тэрбум мод экспо” тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал, Барилгачдын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Жуковын талбай, Налайх дүүргийн Соёлын төв ордны талбайд байрлах 81 асраас стандартын шаардлага хангасан тарьц, суулгацыг худалдан авах боломжтой. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодрууллаа.