loader
Улаанбаатарт Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

Улаанбаатарт Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өчигдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа. 

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Орлогч З.Төмөртөмөө ”Монгол Улс болон БНСУ нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд нэгнээ харилцан дэмжиж ирсэн. Иж бүрийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжин, тэлж байна. Мөн Улаанбаатар хот, Сөүл хотууд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон 20 гаруй жилийн хугацаанд талууд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатарын соёлын өдрүүд, Сөүлийн өдрүүд соёлын арга хэмжээг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Монгол Улсаас БНСУ-д суух ЭСЯ-наас тусдаа Улаанбаатар хотын төлөөлөгч Сөүл хотод ажиллаж байгаа. Бид үүнийг төлөөлөгчийн газар болгон өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд таатай байна.Есдүгээр сард болох энэхүү Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулахад нийслэлийн зүгээс та бүхний хүсэлтийн хүлээн авч, дэмжин ажиллана” гэлээ.

БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сан нь 1995-1999 онд Монгол Улсад ажиллаж байсан бөгөөд хоёр дахь удаагаа манай улсыг сонгон ирж, ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр “Манай хоёр улсын харилцаа өмнө нь Монгол Улсад ирж байсан үеэс маань өргөжиж, хөгжсөнийг харахад таатай байна. Тухайн үетэй харьцуулахад одоо манай хоёр улс соёл, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах болжээ. ЭСЯ-ны хувьд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд бол соёлын чухал арга хэмжээ байдаг. Уг арга хэмжээг зохион байгуулахад НАЖГ ихээхэн тусламж үзүүлж байгаад талархаж байна” хэмээсэн юм.

Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд БНСУ-ын хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, хоолны амталгааг зохион байгуулж, хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, техник технологийн салбарыг сурталчлахаар төлөвлөж буй юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт  гурван ихэр охин мэндэлжээ

2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Налайх Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх удаа "Гурван ихэр" үрсийг эсэн мэнд амаржуулжээ. Төрөх

Э.Цэндбаатар, Э.Шинэчагтага нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдана

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийлээ."Э.Цэндбаатар нар Монголын нэг номерын тамирчин. Дэлхийн аваргын хүрэл медаль

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 12 захиргаа, 5 аймгийн БОАЖГ, Сав газрын захиргаа Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар сайтай 19 автомашин өнөөдөр хүлээн авлаа.Эдгээр автомашиныг Монг