loader
Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд С.Амарсанаагийн гудамж буюу Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 25-нд эхэлсэн. Тус замын хоёр урсгалыг ээлжлэн хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн юм.

Тодруулбал, баруун талын урсгалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хааж, хучилт хийсэн. Харин зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ баасан гарагийн шөнө буюу наймдугаар сарын 6-ны 00:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд хязгаарлан, хучилт хийх гэж байна. Замын хөдөлгөөн хязгаарлах хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэхийн дээр замын тэмдэг тэмдэглэгээ хийх юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ким Кардашиан Диана гүнжийн зүүлтийг дуудлага худалдаагаар 197,453 доллараар авчээ

Ким Кардашиан алдарт Диана гүнжийн номин чулуутай загалмайн зүүлтийг дуудлага худалдаагаар 197,453 доллараар худалдан авлаа.Sotheby's-ээс жил бүр зарладаг "Royal & Noble" дуудлага худалдаагаар Диа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг,

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэ