loader
MUNCEP-2022 хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

MUNCEP-2022 хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий Mongolian - U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг Элчин сайд Ө.Батбаярын санаачлагаар Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран анх удаа амжилттай хэрэгжүүллээ.

MUNCEP-2022 хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн Ч.Тэмүжин, Б.Оргил, О.Данзан, Н.Батжав, Э.Мишээл нарт Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ болон АНУ-ын Азийн хүрээлэнгийн батламж гэрчилгээг Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын Азийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Глен Лау-Кии нар 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ЭСЯ-нд гардуулж, цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь амжилт хүсэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар MUNCEP хөтөлбөрийг эхнээс нь дэмжиж ирсэн бөгөөд Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр цахимаар оролцон хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, түүх, өв соёлоо хойч үедээ өвлүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж, хөтөлбөрт оролцогчдод амжилт хүсэв.

MUNCEP-2022 хөтөлбөрт оролцогчид 6 дугаар сарын 13-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Конгрессын гишүүний ажлын алба, Конгрессын гишүүнээр ажиллаж байсан иргэдийн нийгэмлэг, болон гадаад харилцааны томоохон судалгааны хүрээлэнд 2 сар орчим хугацаанд дадлагажсан юм. Тус ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран MUNCEP хөтөлбөрийг ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Их дээд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

Энэ жилийн хувьд 88 Их дээд сургуулиудын хэмжээнд 18 мянга гаруй оюутан шинээр элсэж суралцана хэмээн салбар яамнаас мэдээлэв.Үүнтэй холбогдуулан 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн их сургуули

Өнөөдөр нийслэлд өдөртөө 1 градус дулаан байна

Өнөөдөр нийслэлд өдөртөө 1 градус дулаан байгаа бол маргааш 4, баасан гарагт өдөртөө 7 градус дулаан байна. Амралтын өдрүүдэд бага зэрэг ду дулаарч, 9-10 градус дулаан байна.Энэ сарын 15-наас 19-нийг

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийн хуралд оролцож байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2022 оны зургаадугаар