loader
Барилгын материалын үнийн өсөлтөд аудит хийнэ

Барилгын материалын үнийн өсөлтөд аудит хийнэ

БХБ-ын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болж, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадлалын ажлын дүн хэлэлцэв.

Барилгын хөгжлийн төвийн Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангалын танилцуулснаар магадлалд материалаа ирүүлээгүй нийт 317 төслийг хүлээн авах хугацааг 8 дугаар сарын 1 хүртэл сунгаж ажилласан. Хугацаа сунгаж явуулсан магадлалын дүгнэлтээр баталгаажих 122 төсөл арга хэмжээнд нийт 32.2 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилт гарч, үүнийг гэрээний үнийн дүнгийн үлдэгдэлтэй харьцуулахад 12,8 хувийн үнийн өсөлт гарчээ. БХБ-ын сайд барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд ирэх сарын 1 гэхэд аудит оруулах үүрэг өгөв.

Барилгын материалын үнийн өсөлтөд аудит оруулах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах үүрэг өгөв.



Мөн Төв болон аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн үйлдвэрлэлийн байдал, цэцэрлэгийн барилгын норм, нормативыг шинээр боловсруулж буй ажлын талаар тодруулж, нэмэлт мэдээлэл сонсож, шийдвэрлэх талаар холбогдох үүрэг даалгавар өгөв. Тэрээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах, төслийн явцыг газар дээр нь үзэж танилцахаар боллоо. Мөн Замын-Үүл боомтод барьж буй барилгын материалын хяналтын лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шилэн данс шинэчлэгджээ

Монгол Улсын Сангийн яам 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг нэвтрүүллээ.Иймд шинэ шилэн дансны системд бүртгүүлээгүй байгууллагууд 2022 ондоо багтан бүртгэлд

Ойрын хоёр хоногт хүйтний эрч суларна

2023 оны нэгдүгээр сарын 15-ны 20 цагаас 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнти

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд нутаглаж буй айл өрхийн иргэн бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговрыг энэ онд багтаан өгнө

Монгол орны баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах гарц болох Эрдэнэбүр