loader
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ноён Антонио Гуттерешийг хүндэтгэн угтав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ноён Антонио Гуттерешийг хүндэтгэн угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийг хүндэтгэн, албан ёсоор угтах ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Ноён Антонио Гуттерешийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт харуулын хамт угтан авав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны хамт угтах ёслолд оролцож буй албаны хүмүүс, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Угтах ёслолын дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар уулзаж ярилцана. Мөн тэд хамтдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд өнөөдөр оролцох юм.








foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Н.ГАНИБАЛ: ӨНГӨРСӨН ЖИЛ НЭГ ТӨЛГӨӨР ГУРВАН ШУУДАЙ ЦАГААН БУДАА АВДАГ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ ГАНЦХАН ШУУДАЙ БУДАА АВЧ БАЙНА

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2023.01.13/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуу

Бүртгэлээс хасах 162 мянган автомашинд үүссэн өрийг иргэн заавал төлнө

Таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах болсныг Авто Тээврийн Үндэсний Төв /АТҮТ/ -өөс мэдээлсэн.Тодруулбал, сүүлийн таван жил үзлэг оно

Зам тээврийн осол буурчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 200 дуудлага ирсэн нь өмнөх долоо хоногийнхоос буурчээ.Зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж б