loader
Дэлхийн аварга Магнус Карлсен 4 дэх өрөгт Д.Батсүрэнтэй тоглов

Дэлхийн аварга Магнус Карлсен 4 дэх өрөгт Д.Батсүрэнтэй тоглов

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө 4 дэх өргийн тоглолт болж Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөгч багуудтай тэнцлээ.

Норвегийн шигшээ баг Италийн шатарчдыг энэ удаа бараагүй. Ийнхүү 3 дахь өрөгт тэнцээ хийсэн ч баг нь хожигдсонд дэлхийн аварга Магнус Карлсен бухимдуу байсан юм. Олимпиадын 4 дэх өрөгт Норвеги-Монгол таарч Энэтхэгт болж буй дэлхийн шатрын олимпиадын нэг онцлох тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө 1 дүгээр ширээнд дэлхийн аварга Магнус Карлсен Монгол Улсын энэ жилийн аварга, Их мастер Д.Батсүрэнтэй тоглон ялалт байгуулсан.


Монголын шатарчид Норвегиас тэнцээний оноо авч чадсан нь яалт ч үгүй бахархам амжилт билээ. Их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн тэнцээ хийж, С.Ган-Эрдэнэ хожилтой. Ингэснээр манай эрчүүд 4 өргийн дараа 2 хожил, 2 тэнцээтэй боллоо.

Монголын эмэгтэй баг өнгөрсөн шөнө Казахстаны багтай тоглож, мөн тэнцээ /2:2/ хийлээ. Эмэгтэйчүүд 3 хожил, 1 тэнцээтэй боллоо. Мягмар гарагт /08.02/ дэлхийн шатрын олимпиадын 5 дахь өргийн тоглолт болно.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хичээл хийх зуураа ЭМОРЧ сонсох боломж

Заримдаа номын санд хичээл хийхэд залхуу хүрэм байдаг биздээ. Хичээнгүйлэн суралцахын хамт сурч амжаагүй Солонгос хэл болон англи хэл гэх мэтийг сурах зэрэг олон зүйлийг төлөвлөж байгаа биздээ. Өнөөдө

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гэрээг ил болголоо

“ЭТТ” ХК энэ сарын 10-нд долоон гэрээг ил болгосон. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд холбогдох гэрээг мөн цахим хуудсандаа зураг болгон байршуулсан байна.Гэрээг бүрэн эхээр нь эндээс уншина

Улсын Филармони “Рапсоди” романтик үдшийн тоглолт хийнэ

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим “Рапсоди” романтик үдшийн концерт Гэгээн хайрын өдөрт зориулан тоглохоор болжээ.Тус тоглолтыг удирдаач Б.Анар удирдах бөгөөд Английн нэрт хөгжмийн зохиолчид бол