loader
Монгол Улс НҮБ-тай нягт холбоотой хамтран ажиллана

Монгол Улс НҮБ-тай нягт холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.08/ хүрэлцэн ирсэн. Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайдтай уулзалт хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгийг зарласан. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг онцлон дурдмаар байна. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улс цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад зайлшгүй хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Монгол Улс зүүн хойд азийн бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах байдал нэн чухал гэж үздэг. Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд дэвшүүлсэн.

Энэ оны зургадугаар сард манай улс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бодлогын бага хурлыг амжилттай зохион байгуулсанг мэдээлэхэд таатай байна.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг бидний нийтлэг зорилго илтгэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь цаг үеэ олсон, хөгжлийн зорилт хөтөлбөрүүдийг хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн олон талт ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Манай улс санаачлан байгуулсан далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг тогтвортой хөгжлийн 20:30 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй дэмжлэг үзүүлдэг мэдлэг, инновацийн төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд НҮБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана.

Дэлхийн дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэргийг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” санаачилгыг дэвшүүлж, үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэмжиж, өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээнд оролцоно. Мөн манай улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатарт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай энэ оны тавдугаар сард байгуулсан 2023-2027 онд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хасмтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний хөгжил, хүний эрх тэргүүтэй таван чиглэлийн хүрээнд НҮБ-тай нягт хамтран ажиллана.

Нэн ялангуяа манай улсын боловсролыг шинэчлэх, цахим үндэстэн болох, сэргээгдэх эрчим хүчийг гол эрчим хүчний хангамж болгоход НҮБ-ын туслалцаа, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх маргааныг Цэц хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ

Бүжигчин Т.Саруултөгс:  “Ямар ч алдаагүй хүнд ярих юм байдаггүй”

Төв аймгийн гаралтай гэж сонсож байсан. Өөрийнхөө хүүхэд насны талаар дурсвал?Би Төв аймагт төрснөөрөө бахархдаг. Багадаа эмээ өвөө дээрээ өссөн. Таван настай байхдаа хотод орж ирээд хотын хүүхдүүдийг

Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж өмнөх жилийнхээс 4 хувиар их байна

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдлыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2023 оны нэгдүгээр сарын байдлаар танилцууллаа.Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол,