loader
Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах зураг төсвийг боловсруулж байна

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах зураг төсвийг боловсруулж байна

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр энэ онд зураг төсвийг боловсруулж байна.

Тус музейг сэргээн засварлахын тулд зайлшгүй зураг төсөв боловсруулсан байх шаардлагатай бөгөөд соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын технологийн суурь судалгааны үндсэн дээр музейн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах юм.

Мөн Чойжин ламын сүм музейн бусдын эзэмшилд очсон байсан 800 м.кв газрыг музейн өмчлөлд буцаан авч, автомашины зогсоолыг чөлөөлснөөр музейн аюулгүй байдал сайжирч, явган болон дугуйн замтай, ногоон байгууламж бий болгох нөхцөл бүрдсэн юм. Энэ дагуу музейн орчны төлөвлөлтийг музей, иргэдэд ээлтэй байхаар зураг төсвийг боловсруулж байна.

2020 онд Чойжин ламын сүм музей нь АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүдийн дэмжлэгээр дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгогдож, улмаар олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдсэн юм.

Дээрх судалгаа ажлыг үр дүнд Дэлхийн хөшөө дурсгалын сан (WMF)-гаар дамжуулан АНУ-ы Элчин сайд нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын санхүүжилтээр Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг бүхэлд нь сэргээн засварлах ажил үргэлжилж байна.

Ядам сүмийн сэргээн засварлалтыг Соёлын өвийн үндэсний төв, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран сэргээн засварлалтын уламжлалт арга технологийн зөвлөгөө өгч, хяналт тавьж байгаа бөгөөд үйл явцыг гэрэл зураг, видео дүрсээр баримтжуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Соёлын яам

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зүрхний шигдээс өвчний 12.5 сая төгрөг хүртэлх зардлыг даатгалаас хариуцна

Зүрхний ишемит өвчний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний ишемит буюу зүрхний цусан хангамж багасах өвчний эмийн эмчилгээг 550 мянга, мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж, мэс заслын хүндрэлээс хамаарч 1.2-12.5 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

Ирэх онд түгжрэлийг бууруулахад зориулан 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Б.Жавхлан сайд ийн тайлбарлав

Ирэх онд түгжрэлийг бууруулахад зориулан 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдэгдээд буй. Харин энэхүү санхүүжилтийн талаар Сангийн сайд тайлбар өгөв.

Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа.