loader
ШТС-уудын дутуу шахалтын гомдлыг газар дээр нь шийдэх боломжтой

ШТС-уудын дутуу шахалтын гомдлыг газар дээр нь шийдэх боломжтой

Иргэн танд шатахууны шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь хэмжин шалгах боломж бүрдлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчээс ирүүлсэн болон цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 авто бензиний түгээгүүрийн хошууны шахалт (дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын дагуу шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав байлгах, дотоод хяналтын журмаа сайжруулан, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэж байх талаар шаардлага хүргүүлсэн.

Уг шаардлагын дагуу “Шунхлай”, “Тэс петролиум”,  “Жаст”, “НИК”, “Петростар”, “Шижир ойл”, “Мон суль”, “Синчи ойл”, “М-Ойл” зэрэг компаниас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа тухайгаа албан бичгээр хариу ирүүллээ.

Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчид ШТС-уудаа мерник буюу хэмжилтийн саваар бүрэн хангаж, дутуу шахалттай холбоотой гаргасан иргэний гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэх нөхцөл боломжоор хангаж байгаа. Мөн дотоод хяналтаа сайжруулж, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх болсон талаараа албан бичигтээ дурдсан байна.  






















foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дарханы замыг энэ жилдээ багтаан хатуу хучилттай болгох зорилт тавьжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цементийн гаалийн татварыг 2022 оны 12-р сарын 31-нийг хүртэл тэглэх шийдвэр гаргалаа.

Гадаадад байгаа монгол иргэд "2022 онд $500" сая доллар эх орондоо шилжүүлсэн байна

Гадаад улс оронд ажиллаж байгаа иргэдийн эх орон руугаа шилжүүлдэг валютын 2022 оны тайланг Дэлхийн Банкнаас гаргажээ. Ингэхдээ 1990 оноос хойших мэдээллийг нэгтгэн гаргасан байна.Монгол Улсын иргэд х

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиол