loader
Орчин үеийн бүх хүн Неандерталь гентэй болохыг судлаачид харуулжээ

Орчин үеийн бүх хүн Неандерталь гентэй болохыг судлаачид харуулжээ

Африк тивээс бусад тив рүү нүүдэллэсэн бүх хүмүүсийн удам ямар нэг хэмжээгээр Неандерталь хүний генийг хадгалж байдаг гэсэн хэвшмэл ойлголт бий.

Харин орчин үеийн хүн төрөлхтний өлгий болсон Африк тивийн уугуул иргэдэд л байхгүй гэж үздэг. Орчин үеийн хүний өвөг дээдэс неандерталиудтай эвцэлдэж байсныг анх 2010 онд эрдэмтэд баталсан юм.

Тухайн үеийн дүгнэлтээр Европ, Ази, Америк тивийн оршин суугчдад неандерталь хүний гени 2 орчим хувьтай байдаг бол Африк тивийн уугуул хүмүүст огт байдаггүй гэж үзэж байв.

Харин АНУ-ын Принстоны Их сургуулийн судлаачдын гаргасан шинэ компьютер тооцооллоор Африкчуудад ч неандерталийн тодорхой хэмжээний хольц байгааг тогтоожээ.

Одоогоос 60-80 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн Африк тивээс гадагш нүүдэллэж, зөвхөн энэ нүүсэн хэсэг нь замдаа неандерталиудтай холилдсон гэж үздэг онол эргэлзээтэй болж байна.

Шинэ судалгааны үр дүнгээр бол 200,000 орчим жилийн өмнө анхны хүмүүс Африк тивээс Европ руу нүүж, неандерталиудтай холилдсон гэнэ. Дараа нь тэд буцаж Африк тивд ирэхдээ неандерталь генийг тараажээ.

Мөн энэ удаагийн судалгаагаар Европчуудтай харьцуулахад Зүүн Азийн иргэд неандерталь генийг 20 орчим хувь илүү агуулдаг гэсэн таамгийг няцаасан байна.

Үнэндээ Европ, Зүүн Азийн оршин суугчдын агуулдаг неандерталь генийн хэмжээ гайхмаар адил түвшинд байгааг шинэ судалгаа харуулжээ. Судалгааны дүгнэлт өчигдөр "Cell" шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй төгсөгчдөөс наймдугаар сард дахин шалгалт авна

"Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийл

Монголын Математикийн Нийгэмлэгийн төлөөлөл Дэлхийн Математикийн Холбооны Ерөнхий Ассамблейд оролцов

International Mathematical Union буюу Дэлхийн Математикийн Холбоо нь 1920 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй байгууллага бөгөөд нийт 87 улсыг эгнээндээ нэгтгэдэг.Монгол Улсын хувьд 2021 оны 8

Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээх явц 66.5 хувьтай үргэлжилж байна

И-монголиа цахим порталд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлт 66.5 хувьтай үргэлжилж байна.2022 оны 8 дугаар сарын 1-ний Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистики