loader
“Парис-2024” олимпын наадмын уриаг танилцууллаа

“Парис-2024” олимпын наадмын уриаг танилцууллаа

2024 онд Францын нийслэл Парис хотноо болох зуны олимп, паралимпын наадмыг зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны уриаг танилцууллаа.

“Парис-2024” наадмын уриагаар англи хэлээр “Games wide open” /үгчилбэл "Өргөн дэлгэр нээлттэй наадам” эсвэл "Хүн бүрд нээлттэй наадам"), франц хэлээр “Ouvrons grand les jeux” (үгчилбэл "Наадмыг өргөн дэлгэр нээцгээе") гэсэн хэллэгийг сонгожээ. 

ОУОХ-ны тэргүүн Томас Бах уриаг танилцуулсантай холбогдуулан мэдэгдэхдээ, “Энэхүү урианаас наадмын загварыг 2020 оны олимпын хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, аль болох хүнд нээх Парисын хүсэл эрмэлзэл тодорхой харагдаж байна. Сена мөрний эрэг дээрх нээлтийн ёслол, хот даяарх алдартай газруудад зохиогдох тэмцээн уралдаан, Парисын үйл ажиллагаа нь хүмүүсийг биечлэн төдийгүй цахимаар нэгтгэх болно" гэсэн байна. 

Зуны олимпын наадам Парис хотноо 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болох бол паралимпын наадмыг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулна. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.

Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч РОБОТТОЙ боллоо

Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв(ЭНЭҮТ) агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч болон адил үйлдэлтэй бүрэн автомат робот, хуруу мэдрэгчтэй мэдээллийн самбартай болжээ.Уг ажлыг Гадаад Харилцааны Яамн

ДЭМБ 2040 он гэхэд Монголд жилд хорт хавдрын өвчлөлийн 11647 шинэ тохиолдол илэрнэ гэж тооцоолсон байна

ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад 11647 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өсөн нэмэгдэх тооцоолол гаргажээ.