loader
НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголт иргэдийн дансанд орж байна

НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголт иргэдийн дансанд орж байна

УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль”-ийн дагуу 2022 оны тавдугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 275’681 даатгуулагчийн 8.3 тэрбум төгрөгийг зургаадугаар сарын 25-нд буцаан олгосон.

Харин өчигдрийн /2022.07.25/ шилжүүлгээр 299’168 даатгуулагчдад 10 тэрбум төгрөгийн  шимтгэлийг буцаан олголоо.

Өмнөх тавдугаар сард дансгүй, нэр данс зөрүүтэй шалтгаанаар буцаан олголт шилжигдээгүй 15 682 даатгуулагчаас 9140 даатгуулагчийн харилцагч банк дахь дансны  мэдээллийг бүрдүүлэн, мөн тавдугаар сарын шимтгэлээ зургаасард төлсөн 47 526 даатгуулагчийн буцаан олголтыг долоодугаар сард нөхөн шилжүүллээ.

Хэрэв Таны буцаан олголт дансгүй, мэдээлэл дутуугийн улмаас шилжээгүй бол Та өөрт ойр салбар эсвэл цахимаар өөрийнхөө мэдээллийг шалгаж баталгаажуулна уу.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлөн орно

Колумб улсын Богота хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд болно.

АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жи

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх: Онцгой байдлын байгууллагыг орчин үеийн мэргэжлийн болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ

Онцгой байдлын албаны 18 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд болж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хүндэтгэлийн хуралд оролцож,