loader
Б.Жавхлан: Дизель түлшийг 3400 төгрөгийн үнэтэй байлгах шийдвэр гаргалаа

Б.Жавхлан: Дизель түлшийг 3400 төгрөгийн үнэтэй байлгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10000 тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх асуудал хөндөгдлөө. Өөрөөр хэлбэл, энэ жилийн хаврын тариалалтын үед түлшний үнэ 3400 төгрөг байсан. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах дээл дээр өндөр, савлагаатай байгаа энэ үед дотоодын зах зээл дээрх шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг тодорхой хэмжээ, хугацаанд бууруулах зорилгоор үнийн зохицуулалт хийхээр төлөвлөлөө. Тодруулбал, 500-600 төгрөгөөр хямд буюу нэг литр дизелийн түлшийг 3400 орчим төгрөгийн үнэтэй байлгах шийдвэрийг гаргалаа. Энэ жилийн намрын ургац хураалт болон дараа жилийн эхний хагас жилд шатахууны үнийн нөлөөлөл байхгүй байхаар зохицуулалт хийнэ.

Хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны хувьд ОХУ-ын "Роснефть" компанитай удтал хүнд хэлцэл хийсний үр дүнд 830 ам.доллароор он дуустал нийлүүлэхийг баталгаажуулсан захиаг өчигдөр хүлээж авсан. Наадам хүртэл уг шатахууныг 840 ам.доллароор авч байсан. Мөн дизель түлшийг гэрээнээсээ таван хувийн хямдралтай үнээр нийлүүлэх захиаг тус компаниас авсан. Засгийн газраас дизель түлшний таван хувийн гаалийн албан татварыг тэглэх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл дотоодын зүгээс татварын хүрээнд хийж болох бүхий л арга хэмжээг авч байна. Тийм учраас намрын ургац хураалтын хувьд энэ удаагийн гаргасан шийдвэр нь нэг удаагийнх юм" гэлээ.  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МИАТ компаниас ирэх сараас шууд нислэг үйлдэнэ

МИАТ компаниас ирэх зургаадугаар сард гадаад улс руу хийгдэх нислэгийн хуваарийг танилцууллаа.Тодруулбал "Боинг 767-300" агаарын хөлгөөр долоо хоногт Франкфурт руу тав, Токио дөрөв, Сөүл рүү өдөр бүр,

Нарны замын хөдөлгөөнийг гүүрэн гарц барихаар хэсэгчлэн хаалаа

"Нарны зам дагуу гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүллээ.

Төв талбайд МАНАН-гийн эсрэг ХОЁР дахь жагсаал болж байна

Төв талбайд МАНАНгийн эсрэг II дахь жагсаал эхэллээ.Шууд үзэх: Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх