Шинэ он гарахад хэдхэн долоо хоног үлджээ. Гадаа цас зөөлөн бударсан, жилийн хамгийн намуухан бөгөөд догдлолоор дүүрэн энэ л үед ид шид, халуун дулааныг мэдрүүлэх үе үеийн шилдэг анимейшнүүдээс үзэж сэтгэлээ дулаахан байлгаарай.
#1 A Charlie Brown Christmas (1965)
IMDb үнэлгээ: 8.3
Зул сар, гацуур мод, нөхөрлөлийн тухай хамгийн "дулаахан" анимейшн. Нэг үзээд л мартах биш, дахин дахин үзэж, үзэх бүртээ инээмсэглээд л баймаар бүтээл байдаг даа? Яг л тийм мэдрэмжийг танд өгөх болно.
#2 Klaus (2019)
IMDb үнэлгээ: 8.2
Маш олон захидал хүргэх үүрэг авсан залуу шууданч орхигдон хаягдсан буурай тосгонд ирснээр адал явдал эхэлнэ. Тоглоом бүтээгч Клаус хэрхэн бидний мэддэг өвлийн өвгөн болж, шууданч хэрхэн хар бараанаар дүүрэн тосгоныг халуун дулаанаар өөрчилж буйг харуулах гайхалтай анимейшн. Үзсэний дараа сэтгэлд дүүрч, бусдад тус хүргэж, чин сэтгэлээсээ "сайн хүн" баймаар санагдах болно.
#3 The Nightmare Before Christmas (1993)
IMDb үнэлгээ: 8.0
Аймшгийн баяр, Зул сар хоёрын яг "голоор нь" хийгдсэн анимейшн. Аймшгийн, сонирхолтой, хөгжимлөг эл бүтээлийг Тим Буртоны зохиолоос сэдэвлэн Хенри Селик найруулжээ.
#4 The Polar Express (2004)
IMDb үнэлгээ: 6.6
Үнэлгээ багатай ч, яг дуртай хүмүүс нь жил бүрийн өвөл дахин дахин үзээд уйддаггүй анимейшн. Шинэ жил болж, он солигдоход өөрийн эрхгүй ид шидэнд итгэмээр болдоггүй гэж үү?
#5 Mickey's Christmas Carol (1983)
IMDb үнэлгээ: 8.0
Мики хулганы түүх яагаад хамгийн шилдэг нь гээч? Эгэл энгийн түүхээр дамжуулан хүүхэд багачууд төдийгүй томчуудын сэтгэлд ч "нэг зүйлийг" мэдрүүлж, илүү сайхан сэтгэлтэй, илүү аз жаргалтай байхыг ойлгуулж чаддаг учраас...
#6 Dr. Seuss' The Grinch (2018)
IMDb үнэлгээ: 6.4
Зул сар, шинэ жил гэхээр л төрдөг онцгой догдлуун мэдрэмж байдаг даа? Яг л тийм гоё төсөөлөл, дулаахан сэтгэлийг Гринч төрүүлэх болно.
#7 Winnie the Pooh: A Very Merry Pooh Year (2002)
IMDb үнэлгээ: 6.7
Гацуур засах, хайртай хүмүүстээ бэлэг бэлтгэх, баярын зоогоо хийх гээд л шинэ жилээр л хийдэг зүйлс байдаг. Тэгвэл Винни Пухын найзуудын энэ түүх яг л тийм түүхийг гайхалтайгаар өгүүлэх болно.
























Сэтгэгдэл үлдээх