loader
Монгол, Японы бизнес форум болж байна

Монгол, Японы бизнес форум болж байна

Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Монгол–Японы бизнес форум- 2022” арга хэмжээг эхлүүллээ.

Форумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Кобаяши нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд Х. Кобаяши хэлэхдээ, бид өнгөрсөн 50 жилийн түүхээ эргэн харж, сургамжаасаа суралцан цаашдын хамтын ажиллагааны хөгжилдөө тусгах нь чухал. Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойших хугацаанд тулгарсан хүндрэл бэрхшээл, хямралыг даван туулах хүчин чармайлт гарч, эдийн засгаа сэргээх шинэ үе шатанд шилжиж буй энэ үед харилцан ашигтай, урт хугацааны бизнесийн харилцаа, сайн түншлэлийг үүсгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаагаа тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээндээ, Япон Улс нь Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцаатай, “гуравдагч хөрш” бөгөөд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулсан анхны орон болохыг дурдав.

Мөн хоёр орны бизнес эрхлэгчид бүхий л салбарт хамтран ажиллаж амжилтад хүрч байгааг дурдав. Японы хөрөнгө оруулалттай 670 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нь Япон Улсын бизнесийн бодит сонирхол бий болсныг харуулж байна.

Түүнчлэн “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн ээлжит үзэсгэлэнгийн зохион байгуулагч болох Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улс тус үзэсгэлэнд оролцох болсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: Японы Элчин Сайдын Яам

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хумсаа гелэн будгаар байнга будуулах нь ХАВДАР-аар өвчлөх эрсдэлтэй

Эх сурвалж: NEWS.MN Хумс хийлгэх, хумсаа гелэн будгаар будуулах нь монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон. Үс сайхан бол зүс сайхан гэгчээр хумс гоё бол хуруу урт харагддаг ч худлаа биш. Гэвч энэхүү

Өмнөд солонгосын жүжигчин Сон Жүн Ги, гэргий Кэти Луиза Сондерс нар ХҮҮХЭДТЭЙ болж тэд гэрлэлтээ батлууллаа

Өмнөд солонгосын жүжигчин Сон Жүн Ги найз бүсгүй Кэти Луиза Сондерстэй гэрлэлтээ батлуулсан бөгөөд тун удахгүй аав болох гэж байгаагаа зарлалаа.Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр жүжигчин өөрийн

Залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад мөнгөн шагнал гардууллаа

Чехийн алдарт хийлч Ярослав Коцианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд түрүүлсэн сурагчдад мөнгөн шагнал гардууллаа.Тодруулбал,1-р байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэр