loader
Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний түрүүч хэсэг Монголд иржээ

Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний түрүүч хэсэг Монголд иржээ

Манай улс АНУ, ХБНГУ, Энэтхэг, ОХУ-тай хоёр талт, хамтарсан цэргийн бэлтгэл хийдэг. Энэ уламжлалын дагуу ОХУ-тай цэргийн хээрийн бэлтгэлийг ирэх сард хийнэ. Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний зарим нь Монголд иржээ.              

Жил бүр болдог дадлага сургалтыг ОХУ, Монголд ээлжлэн зохион байгуулдаг аж. Өнгөрсөн онд ОХУ-д болох хуваарьтай байсан ч цар тахлын улмаас сургалтыг явуулаагүй. Энэ онд Ховд аймгийн нутаг дэвсгэрт болно. Харилцан туршлага солилцох зорилгоор хамтарсан сургуулилт зохион байгуулдаг байна.

ОХУ-Украины дайн үргэлжилж буй өнөө үед ОХУ-тай хамтарсан бэлтгэл хийснээр манай улс эдийн засгийн хоригт орох гэх мэт эрсдэл бий, эсэх талаар ЗХЖШ-аас тодруулахад "Тийм зүйл байхгүй" гэв.        

2020 онд ОХУ-тай хамтран хийсэн хээрийн сургуулилт Дорнод аймагт болжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Архины үйлдвэрлэл, худалдааг цахимаар хянана

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг хянах зорилгоор Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хууль батлагдвал манай улс анх удаа арх

Жүжигчин Сон Жун Ки, Кэти Луиз Сондерс нар үерхэж байна

БНСУ-ын хэвлэлүүд жүжигчин Сон Жун Киг Английн жүжигчин Кэти Луиз Сондерстой үеэрхэж байгаа хэмээн бичиж байна. Энэ ч үнэн бололтой. Тэд саяхан найзынхаа хуриманд хамт оролцжээ.Сон Жун Киг англи бүсгү

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг батлав.Уг тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаач