loader
Тавын даваанд унасан, улсын цолтой нэг бөхөөс допинг илэрчээ

Тавын даваанд унасан, улсын цолтой нэг бөхөөс допинг илэрчээ

Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдсан 64 бөхөөс авсан допингийн шинжилгээ авсан бөгөөд нэг бөхөөс допинг илэрсэн байна.

Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэвлэлийн хурал хийхдээ, "Өмнө нь Үндэсний их баяр наадамд тав ба түүнээс дээш давсан бөхчүүдээс дээрх шинжилгээг авдаг байсан бол энэ жил дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Тодруулбал, 1 024 бөхийн 64 нь допингийн шинжилгээнд хамрагдсан. Допинг илэрсэн бөх тавын даваанд унасан байна. Энэ бөхийн нэрийг хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой зүйл бий. Бид шинжилгээний хариуг биечлэн танилцуулж В сорьцын шинжилгээнд орох эсэхийг нь хувь тамирчнаас асууж, В сорьц өгөхгүй буюу шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд нэрийг нь мэдээлнэ" гэв.

Түүнчлэн допинг илэрсэн бөх нь тавын даваанд унасан тул бөхчүүдийн цол, эрэмбэд өөрчлөлт орохгүй аж. Тухайн тамирчин В сорьц өгөх эсэх хариугаа есдүгээр сарын 1-нээс өмнө салбар хороондоо мэдэгдэх ёстой аж. Хэрэв В сорьц өгнө гэвэл тухайн шинжилгээний хариу гартал олон нийтэд мэдээлэх боломжгүй. Шинжилгээний хариу эцэслэгдсэн тохиолдолд зохих журмын дагуу хариуцлагын асуудал ярина гэдгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дурдсан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сар шинийн баярын өдрүүдэд 383 хүүхэд мэндэлсэн байна

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баярын өдрүүдэд 383 хүүхэд мэндэлжээ.Тодруулбал, Шинийн нэгэнд /2023.02.21/ 115 төрөлт, үүнээс хоёр ихэр хүүхэд мэндэлсэн

МҮБХ: Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргын дээр эрэмбэлэгдэнэ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүчит 1,024 бөх ба

О.Цогтгэрэл: Монгол Улс өрийн хямралд оржээ

Үүний үр дүнд Монгол Улс өрийн хямралд оржээ. МАН-аас улсын төсөв, өрийн талаар мэдэгдэл хийхдээ ДНБ-ний 50 хувьтай тэнцэх өртэй гэж хэлдэг.